Улаанбаатар хотын Зам ын цагдаагийн газрын ЖШУХ өчигдөр нийт 282 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
Үүнээс зам тээврийн осол, хэргийн шинжтэй нийт 202 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд нийт 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг илрүүлсэн байна.
Сонгинорхайрхан дүүргийн 18 дугаар хороо Толгойтын замд Hyundai Grace маркийн автомашины жолооч У нь явган зорчигч, сурагч Г-г мөргөж гэмтээсэн бол Баянголын 1 дүгээр хороо Замчдын гудамжинд Toyota Logo маркийн автомашины жолооч явган зорчигч, сурагч Т, Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн осол бүртгэгдсэн байна.