Булган аймгийн Сэлэнгэ сумын V багийн “Баньдийн арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд гүүр барьж байсан хоёр иргэн усанд урссан тухай мэдээлэл өнгөрсөн даваа гаригт онцгой байдлын газарт иржээ. Аврагчид очиход орон нутгийн иргэд тэднийг уснаас гаргаж амь насыг нь аварсан байжээ.
Тодруулбал тус сумын иргэн 40 настай эрэгтэй Б, “Хотгор зам” ХХК-ны ажилтан 28 настай эрэгтэй С нарыг ажиллаж байхад хөвдөг гүүр нь тасарч усанд урссан байна. Тэдний бие байдал хэвийн байгаа аж. Харин аврагчид гүүрийг уснаас гаргахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэж байна.