Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газруудыг шалгажээ. Энэ хүрээнд нийт 35 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгасан байна.
Ингээд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 4 автомат тоглоомын газар, 10 цахим тоглоомын газарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцжээ
.
Мөн шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан долоон автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоосон байна.