10:00 цагт: ШӨХТГ-н Хэрэглэгчийн төвд "Сонгуулийн тухай хуулийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалтыг ШӨХТГ хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө.
10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурал эхлэнэ. 10.00 цагт Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай, 10.40-д Малын эмийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ.
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос амжиргааны түвшин доогуур өрхийн 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэх “1000 цүнх” challenge-д Банк бус санхүүгийн байгууллагуудаа нэгдэхийг уриалж мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Алтан үеийхэний бүтээсэн "Өнөр бүл" киноны ахмад уран бүтээлчид "Өнөр бүл өнөө цагт" кинонд сэтгэл ихээхэн дундуур, уг киног бүтээсэн уран бүтээлчдэд гомдолтой байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Шударга сонгууль” ТББ-аас Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын чопперчин ахан дүүс холбооноос Талын салхи мотофестиваль зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭХ-ноос Нийслэлийн удирдлагатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт: “Монгол-Австрийн бизнес форум”- Шангри Ла зочид буудалд болно.
14:00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын гамшгийн эрсдлийг бууруулах, чадавхийг дээшлүүлэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийн тухай, Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
15:00 цагт: ICS 2016 Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн Мишээл экспод нээгдэнэ.