Хатан туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийхөн Туул голоос элс, хайрга олборлодог компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсчээ.
Өнөөдрийн байдлаар Туул голоос эсл хайрга олборлож буй тусгай зөвшөөрөлтэй 84 компани байгаа аж. Эдгээр карьерын компаниуд голдуу Хан-Уул дүүргийн Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог байна.
Тэдгээр 84 компани зөвшөөрөлтэй хэдий ч усны эх үүсвэр дээр үйл ажиллагаа явуулах нь хууль бус үйлдэл гэж “Хатан туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийхөн үзэж байгаа юм. Тиймээс тус хөдөлгөөнийхөн нөхөн сэргээлт хийдэггүй 20 гаруй компанийн зөвшөөрлийг цуцлахыг албаны хүмүүсээс хүслээ.