Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжээд байгаа.
Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч өмгөөлөгч нь ирээгүйн улмаас хойшилсон. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал энэ сарын 15-нд тус шүүхэд хянан хэлэлцэхээр болсон байна.
Тэднийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган яллагдагчаар татаад байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2 зэрэг зургаан зүйл ангиар буруутгаад байгаа.
Одоогоор тэднээс прокурор Х.Тамирын хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат нар гадуур батлан даалтад байгаа бол Б.Сүхбаатар нь цагдан хоригдож байгаа аж.
Дээрх нэр бүхий прокурорууд хар тамхи, мансууруулах бодисын нэг төрөл болох “мөс”-ийг авчруулахаар ял эдэлж байсан Б.Сүхбаатарыг Эрээн рүү явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад цагдаагийнханд баригдсан юм.
Сэтгэгдэл (1)