Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар “Шударга сонгууль” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь сонгуулийн үеэр хууль зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавин ажиллахаар байгуулагджээ.
Тиймээс сонгуулийн хуулийг зөрчсөн, иргэдийн саналыг худалдаж авах гэсэн гомдлыг хүлээн авч, ажиллана гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Мөн тус байгууллагын гишүүдийн хэлснээр аль хэдийн иргэдийг олноор автобусаар зөөн амралтад амрааж, үнэтэй ресторануудад үнэгүй хоолонд оруулж байгаа аж. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд цаашид бүр их гарах учир үүний эсрэг ажиллах болсноо тэд дуулгасан юм.
Дашрамд дуулгахад, “Шударга сонгууль” ТББ-нь МАХН-ын байрны үүдэнд гэр барин ажиллаж байгаа аж.