Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд ”Улаанбаатар палас”-ын ойролцоох газрыг хууль бусаар олгосон уу

2016-6-09
0
ЖИРГЭХ

        МАН-ын дарга Миеэгомбын Энхболдыг 1999-2005 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед хотын төвийн ашигтай байршилтай газрууд эзэнтэй болж, тэр хэрээр газрын наймаа өргөжиж байсан. Харин  2012 онд Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга болсноор хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах, хууль бус газрын наймаатай тэмцэж эхэлсэн билээ. Хотын дарга Э.Бат-Үүл 2013 онд өмнөх засаг дарга нарын үед хууль зөрчин олгогдсон 105 газрын зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Дээрх хууль бус 105 газрын талаас илүү хувь нь М.Энхболдын гарын үсэгтэй байсан билээ. Түүний нэг тод жишээ нь М.Энхболдын үед Улаанбаатар паласын ойролцоох газрыг хэрхэн будлиантуулж байсныг хэвлэлийнхэн баримттай бичиж байсан юм.

Тодруулбал,

 

2004 онд “Глоб кредит” компани Улаанбаатар паласын зүүн урд талд орон сууцны хотхон барихаар сурталчилгаа явуулж байсан. 2004 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга М.Энхболд “Глоб кредит” компанид Баянгол дүүргийн VI хорооны нутаг, “Улаанбаатар палас”-ын зүүн урд талд 2568 метр.кв талбайтай газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгож байжээ. М.Энхболд дарга тухайн үед 541 тоот захирамжаа гаргаж, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ олгож байсан баримт байна. “Глоб кредит” компани тус газарт 362 айлын орон сууц барьж, 2007 онд ашиглалтад оруулахаар байрныхаа нэг метр.кв-ыг 399 ам.доллараар үнэлж иргэдээс захиалга авч эхэлсэн. Ингээд барилгын кран тус газарт байрлаж, ажил эхлэх гэж байтал Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэрэг мандаж “Глоб кредит” компанийн захирал Ж.Мэндбаяр хоригдсон.

 

Ж.Мэндбаярыг шүүх хуралдааны үеэр М.Энхболдын захирамжаар олгосон газар хууль бус гэдэг нь тодорхой болсон юм. Тухайлбал, Ж.Мэндбаярын ялын тогтоолд “...Орон сууц нь улсын экспертизээр батлагдсан зураг төсөлгүй, газрын зөвшөөрөлгүй байхад...” гэдэг өгүүлбэр бий. Өөрөөр хэлбэл, М.Энхболд хууль зөрчиж 2568 метр.кв газрыг олгосон нь шүүхээр тогтоогдсон байдаг.

Гэтэл хууль бусаар олгосон газрыг төрийн өмчид буцааж авалгүй, Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанд шилжүүлчихсэн баримт байна. Ингээд 2009 онд Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанаас тус газрыг дуудлага худалгаагаар оруулж нэгэн барилгын компанид 101 сая төгрөгөөр зарсан байна. Барилгын компани ажлаа эхлэх гэтэл өнөөх хууль бус газар өмчлөлийн будлиан сөхөгдөж, хаашаа ч үгүй зогсчээ.

 

Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар яг ийм хэмжээтэй. Өнгөрсөн онд дуудлага худалдаагаар 23 тэрбум төгрөгөөр зарагдсан. Баянгол дүүргийн VI хороо бол хотын “А” бүс. М.Энхболдын хууль бусаар олгосон газрыг төр эргүүлж аваад зарвал хэдий хэмжээний үнэ хүрэх нь тодорхой байна.

 

Улаанбаатар паласын хойд талд бас том газар хууль бусаар өмчлөгдөж байсан баримт байна. Тодруулбал, Баянгол дүүргийн VI хорооны нутаг, Улаанбаатар паласын хойд талд 4000 метр.кв газрыг М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа “Евро хаус” компанид эзэмшүүлжээ. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/162 тоот тогтоолоор олгосон уг газрын захирамжаа 2004 оны аравдугаар сарын 06-ны 455 тоот захирамжаараа баталгаажуулж, уг газрыг 5 жилийн хугацаатайгаар олгожээ. М.Энхболд уг газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй аж. Тиймээс хууль зөрчиж газар олгосон захирамжийг нь 9 жилийн дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгож, 4000 метр.кв газрыг төрийн мэдэлд буцааж авсан.

Зөвхөн Улаанбаатар паласын ойролцоох газрыг М.Энхболд хууль зөрчиж, будлиантуулсан баримт ийм байна.

 

Гэтэл 2009.2.20-нд БГД-ийн 6-р хороо УБ паласын зүүн талд байрлах 2568 м.кв талбайтай газрыг Банк, ХЗХ-дын өр барагдуулах албанаас 23,880,000₮-ийн хөдлөх хөрөнгийн хамт 100,904,000₮-өөр албадан дуудлага худалдаанд оруулаад ердөө 400,000₮-өөр өсгөн 101,304,000₮-өөр худалджээ. “Төр” гэр хорооллын 1м.кв газрыг 100,000₮-өөр үнэлсэн харин дахин төлөвлөлтөөр эзэд нь газраа 100ам.доллар буюу 150,000₮-өөр ч өгөхгүй гэж байхад УБ паласын зүүн талын төв зам дагуу газрын 1м.кв-ыг нь 29,900₮-өөр “үнэ цохиж”авсан “ялагч”-д нь захиран зарцуулах эрхийг нь олгуулахаар БХЗХӨБА-аас хүргүүлсэн албан тоотод Нийслэлийн газрын албанаас 2009 оны 3-р сарын 9-нд өгсөн хариуд “Уг газрыг 2004 оны 12-р сард “Глоб констракшн” ХХК-д орон сууц үйлчилгээний зориулалтаар Нийслэлийн засаг даргын 541 тоот захирамжаар олгож, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ өгсөн …” гэж дурьджээ.

 

Мөн 2013.3.13-ны өдөр Барилгын Хөгжлийн Төвөөс Оюунбадамд илгээсэн албан тоотод “Глоб интернэшнл групп ХХК-ны захиалгаар БНХАУ-ын Өвөр Монголын Барилгын Зургийн Хүрээлэнд хийгдсэн 12-20 давхар орон сууц, үйлчилгээний цогцолборын зураг төсөлд хийсэн Улсын экспертизийн дүгнэлт 2006.4.8-нд гарсан” болохыг дурьджээ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.72.245.46)
    дахин энэ намуудыг гаргахгүйн төлөө саналаа өгье бүр болохгүй бол сонгуульд оролцохгүй байя гэж уриалья
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • төрөө цэвэршүүлье (150.129.142.25)
    АН, МАН сүүлийн 27 жил төр барихад төр дагаж баяжсан луйварчид олон болсон. Сая доллар марттлаа баяжсан баярцогттон, төрөө 70 сая долларын өрөнд оруулсан баяртан нарыг АН, МАН л ивээлдээ байлгаж ирсэн. Иргэдийн аиьдрал доройтож , эсрэгээрээ нам дагасан луйварчид төрөөр тоглож ирсэн он жилүүдийг бид үдэж байна. Одоо баярцогтыг болон баярыг хараахын оронд тэднийг ивээлдээ байлгадаг АН, МАН ын эсрэг л саналаа өгч төрөө цэвэршүүлэх ёстой. Өөр зам иргэдэд байхгүй. Дахиад АН, МАН д төр бариулж болохгүй.
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Миеэгомбын ЭНХБОЛД (43.242.243.198)
    Миний Улаабаатарын газар шорооноос бурхан гуйсан ч БҮҮ ӨГ
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • bbb (139.5.219.166)
    Энэ юу ч бишээ ЗЦГ-н урдах Газрыг тэр чигээр нь зарсан Эби Миеэгийн ухэр нудэттэй турийвч нэг болсон учраас шалгадаггуй юм Бадамжунай Монхоргил Наранхуу Батэрдэнэ А. Сухбат нар хамтрагч нар нь
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.239)
    GANTSHAN END BISH ULAANBAATARIG ZAM SURGUIL TSETSERLEGI BUGDIG ZARSAN DULZEN
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.140.28)
    үнэхээр хууль бус бсан юм бол 12 онд засаг авсаны дараа ан- хан та нар цуцлана, хураана торгоно, хорино. гэдгээ хийхгүй яасан юм бэ?
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    4 цаг 54 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    5 цаг 7 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    5 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    5 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    5 цаг 38 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    5 цаг 38 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    21 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 34 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    21 цаг 48 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    22 цаг 34 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    22 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    23 цаг 4 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    23 цаг 12 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК