Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар, өдөртөө Дорнод, Дарьгангын тал, Халх голын саваар бороо орж сэрүүхэн байна.
2016 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд нутгийн хойд хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 14-нөөс дулаарна.