Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Судалгаа: Гэр хорооллын 33,487 айл орон сууц худалдан авах чадвартай

2016-6-10
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 сарын 9-нд болж, хуралдаанаар нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааны үр дүн, түрээсийн орон сууцны үйл ажиллгааны журмын төслийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд эдгээр асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.



Нийслэлийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээ болон орон сууцны нийлүүлэлтийг судалж, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг тодорхойлох,  нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого төлөвлөлтийг оновчтой болгох, нийслэлийн орон сууцны нэгдсэн мэдээллийн сангийн суурь өгөгдлүүдийг бий болгох зорилгоор нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэтийн судалгааг хийсэн байна. . Энэхүү судалгааг судалгаа шинжилгээний “Эм Эм Си Жи” ХХК  шалгаран гүйцэтгсэн бөгөөд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг болон алслагдсан 3 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрийг хамруулан явуулжээ.



Судалгаагаар нийслэл хотод 352,812 өрх амьдарч байгаагаас ойрын 3 жилд нийт өрхийн 72 хувь буюу 252,386 өрх инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцтай болох хэрэгцээтэй, 24 хувь буюу 85,757 өрх одоогийн амьдарч буй гэр хорооллын нөхцөлөө сайжруулах хэрэгцээтэй, 8 хувь нь түрээсийн орон сууцанд амьдрах хэрэгцээтэй гэсэн дүн гарсан байна. Харин орон сууц худалдан авах хэрэгцээтэй 252 мянган өрхийн 13 хувь буюу 33,487 өрх нь ойрын 3 жил орон сууц худалдан авах чадвартай, зээлийн нөхцөлийг хангаж чадахуйц байгаа нь харагджээ.



Танилцуулгыг сонсоод нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд судалгааны тайлан, үр дүнг барилгын компаниудад танилцуулан санал солилцох,  судалгаанд үндэслэн иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх  ажлуудыг үе шаттайгаар эхлүүлэх хэрэгтэй гэсэн саналуудыг хэлсэн юм. Нийслэлийн орон сууцны корпорациас барилгын салбарын төлөөллүүдэд судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болов.


 
 Иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлсэн түрээсийн орон сууцтай болох журам хэлэлцлээ


НИТХ-аас баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т иргэдийг 5 чиглэлээр орон сууцаар хангахаар заасан байдаг бөгөөд үүний нэг нь түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөр юм. Улаанбаатар хотод 30 800 айл орон байраа түрээслэн амьдарч байгаа гэсэн статистик тоо байдаг байна. Эдгээр өрхийн дийлэх нь буюу 36 хувь нь төвийн бохирын шугамд холбогдоогүй, 34 хувь нь төвийн усан хангамжгүй, 33 хувь нь төвийн дулаан хангамжгүй нөхцөлд  амьдарч байгаа юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын 58 хувь буюу 205 431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56 хувь нь хашаандаа 2 ба түүнээс олон өрхөөр амьдардаг байна. Жилд дунджаар 10 000 орчим залуус гэр бүлж болж байгаа боловч тэв эцэг эх, төрөл төрөгсөдийнхөө гэр бүлд амьдарч байна гэсэн тоо баримтыг тэрээр онцоллоо. Тиймээс энэ мэт хэрэгцээ шаардлагыг үндэслэн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй байна.  Үүний тулд түрээсийн орон сууцны харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Иймд түрээсийн үйл ажиллагааны журмын төслийг боловсруулсан танилцуулж байна гэлээ.  Журам батлагдаж хэрэгжиж эхэлснээр нийслэлийн зорилтод бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангах асуудлыг тэдний төлбөрийн чадварт нийцсэн үнээр шийдэх, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн түр суурьшлын асуудлыг шийдэх зэрэг боломж бүрдэх юм байна.



Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс энэхүү журмын төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэв. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн шийдвэрээр “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ыг эцэслэн батлах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.70.34.115)
    SAIHAN SHAADAG GARUUD HAANA TIIM MUNGU BAINAA HUDALCH TA NART BAIGAAMUU
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    BITGII HUDLAA SHAALDAA HOOLOO AVCH CHADAHGUI BOLCHOOD BAIHAD LALRUUD
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    хошгируулж байна
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Монгол банкны орон сууцны ипотекийн зээлийн мэдээллийг харж судалгаа хийгээсэй. 5 хувийн зээлд 2016 оны 3-р сарын 15-аас хойш Улаанбаатар хотод ердөө 202 иргэн л хамрагдсан байна. Хаана байна тэр 33,487 орон сууцны эрэлт? Барилгын салбар нь эрэлт байхгүйгээс уналтанд орчихоод байна. Худлаа гэвэл www.mongolbank.mn руу ороод харчих.
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    4 цаг 52 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    5 цаг 5 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    5 цаг 14 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    5 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    5 цаг 36 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    5 цаг 36 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    21 цаг 23 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 32 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    21 цаг 46 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    22 цаг 32 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    22 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    23 цаг 2 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    23 цаг 10 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК