Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Эх үрсийн баяр”-ыг угтан нийслэлийн 9 дүүргийн хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулан хоол, хүнсээр дамжих өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж эхэллээ. Тус шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуй нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажиллах юм.