Ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраасан чүдэнз, тамхины иш гал, үнс нурам зэргээс үүдэлтэй байна. Иймд:
- Ил задгай гал түлэхгүй байх,
- Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
- Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
- Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг сайтар хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.























































