НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан гуравдугаар сарын 24-ний өдөр “Хотын шийдэл” хэлэлцүүлгийг “Хөрсний бохирдлыг бууруулах нь” сэдвийн дор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид зэрэг олон талыг оролцуулсан өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, амжилттай зохион байгуулсныг бид та бүгдэд хүргэж байсан билээ.
Харин энэ удаад хэлэлцүүлгийн хүрээнд яригдсан асуудал, эрдэмтэн судлаачид, байгууллагуудаас ирсэн санал, санаачилгын хүрээнд зөвлөмж гарсан байна.
Зөвлөмжид тусгагдсан санал, санаачилгыг ажил хэрэг болгох үүднээс НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт БЗД-ийн 21-р хорооны 127-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хөрсний бохирдол-Бидний оролцоо” сэдэвт өдөрлөгийг 2017 оны 05 сарын 17-ны өдөр МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн багш, оюутнуудыг оролцуулан зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгөөр сурагчдад “Хөрсний бохирдол гэж юу вэ, бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдаг, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгөх юм байна.