Хуульчдыг 2004 оноос тусгай шалгалтаар сонгон шалгаруулж эхэлсэн билээ. Уг шалгалтаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог.
Тэгвэл энэ жилийн хуульчдын мэргэжлийн шалгалтыг ирэх наймдугаар сарын 16-18-нд авахаар Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар шийдвэрлсэн байна.
Ингэхдээ хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 4.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсгийг үндэслэн уг шалгалтыг авахаар болсон бөгөөд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Д.Сүнжид, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нар гардан зохион байгуулах юм.