ОХУ-д болсон уран гимнастикийн тэмцээнд оролцсон манай тамирчид буцах замдаа зам, тээврийн осолд орсон талаар бид мэдээлсэн. Тэд Улаан-Үдэд очихоор энэ сарын 7-нд Өвөрбайгалийн хязгаарын Агийн Буриадын тойргийн Ага тосгоноос хөдөлжээ. Ингээд тухайн өдрийн 17.00 цаг орчимд, уг тосгоноос 50 км зай явж байхдаа осолдсон. Ослын улмаас хоёр тамирчин хөнгөн бэртэл авч, Чита хотын хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Энэ талаар ГХЯ-ны мэргэжилтнээс тодруулахад “20 хүнээс бүрдсэн гимнастикийн багийнхан осолд орсон. Хөнгөн бэртэл авсан хоёр хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн” гэлээ. Харин Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын эх сурвалж “Тус багт 7-16 настай 18 хүүхэд, хоёр том хүн явсан. Бэртсэн хүүхдүүд ес, 11 настай.
Тэдний биеийн байдал сайн, бид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэж. Тамирчид манай улсын нэгэн компанийн автобусаар явж байжээ. Тэд өгсүүр замаар явж байсан учир хурд хэтрүүлээгүй, харин жолооч зам дээрх саадыг тойрох гэж байгаад жолоогоо алдаж, автобусаа унагасан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (1)