БНСУ-д тавдугаар сарын 13-ны өдөр "Монгол орны хөгжилд" сэдэвт 13 дахь чуулга уулзалт болно.
Тус уулзалтаар хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд, иргэд эх орныхоо төлөө юу хийж болох, ямар бүтээн байгуулалтыг өрнүүлэх талаар ярилцах юм. Мөн бодитой ажил, төсөл хөтөлбөрүүдээ харилцан танилцуулж санаа бодлоо уралдуулах аж.
Түүнчлэн "Монгол орны хөгжилд" чуулганы үеэр "Зүүн Азийн орнуудад суралцаж буй монгол оюутнуудын нэгдсэн хоёрдугаар чуулган"-ыг хамтатган зохион байгуулах юм. Дээрх хоёр томоохон чуулга уулзалтад Европ, Монгол, Япон, Хятад гээд олон орны төлөөлөгчид оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа. Солонгост амжилттай ажиллаж, суралцдаг залуус илтгэл тавихын сацуу гадаадын орноос ирсэн төлөөлөгчид илтгэл тавих юм байна. Чуулганыг Солонгос дахь Монгол ТББ-ын нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулах аж.