Аугаа их Ялалтын 72 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ -ын Баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд И.К.Азизов болон иргэд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
Хүн төрөлхтөний түүхэнд гай гамшиг учруулсан II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн билээ. Уг дайн ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн. Г.К.Жуков нь зөвлөлтийн үеийн цэргийн зүтгэлтнүүдийн нэг юм.