Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг “Цэнхэр халим” гэх тоглоомонд анхаарал хандуулж эхэлжээ.
Энэхүү тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг байна. Үүгээр ч зогсохгүй амиа хорлох даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм.
Энэхүү тоглоомын улмаас өнгөрсөн жил хагас жил хүрэхгүй хугацаанд 130 өсвөр насны хүүхэд амиа хорлосон гэх тоо баримт байна.