Туул голын эрэгт буун гаргаж, оршин суугчдын айлгаж цочроосон Доён хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдоод байсан ч хойшилжээ. Шүүх хурал тавдугаар сарын 24-ны өдрийн 09 цаг хүртэл хойшилсон байна.
Хэргийн талаар эргэн сануулбал, өнгөрсөн оны зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан хэрэг гарсан билээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (2)