Доён хочит У.Болдыг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч яллагдагчийн өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар 5-р сарын 24-ний 09:00 цаг хүртэл хойшилсон байна.
Яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарт, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. У.Болд нь, Т.Өлзийжаргал нар нь бүлэглэн,
2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон юм.