“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Номын баярын өнөөдрийн үйл ажиллагаа оройн 20.00 цаг хүртэл төв талбайд үргэлжлэх бөгөөд маргааш хүртэл үргэлжилнэ.
Энэхүү арга хэмжээг өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд энэ жил 21 дэх удаагаа “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ болно.
“Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа, “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна.