Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 60.000.000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг Нийслэл хотын хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.
Болзолт уралдааны хүрээнд 22 сууц өмчлөгчдийн холбоо, 2 хөршийн хяналтын бүлэг, 36 байгууллага, 4 иргэнээс 561 хяналтын камерыг суурилуулан иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.