Дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын үеэр тодорхой хугацаанд халуун ус хязгаарладаг. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих байршил, хуваарийг танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн халуун усыг тодорхой хуваарийн дагуу хязгаарлах юм. Энэ жилийн хувьд удаан хугацаагаар халуун ус таслахгүй бөгөөд дээд тал нь долоо хоног байх юм.