Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуцлагатай байж хэлийг сайн сурдаг

2017-5-15
0
ЖИРГЭХ

“Төмөрөө багшийн сургалтын төвд очсон хэн бүхэн англи хэлийг хүссэн түвшиндээ хүртэл сурдаг” гэж ярих цөөнгүй хүнтэй тааралдлаа. Тиймээс С.Төмөрбат багштай ярилцахаар “Сондор хилэн” төвийг зорьсон юм.

-Танай төгсөгчид “Сондор хилэн” бусдаас илт давуу гэдгийг энд ирээд л мэдэрлээ” гэх юм. “Сондор хилэн” төвийн бусдаас ялгарах гол давуу тал нь юу вэ?

 

-Манай төв суралцагсдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой. Англи хэлийг сурах асар их хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, богино хугацаанд эзэмших гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс манай вакум сургалтад хоёр сарын хугацаанд хамрагдаад анхан шатнаас,  гүнзгий шат хүртэл зургаан түвшиний мэдлэг эзэмшдэг. Хоёр сарын өмнө анхан шатны мэдлэгтэй байсан хүн богино хугацаанд англи хэлтэй болоод төгсч байгаадаа баярлаж, бахархаж, омогшиж байх тэр л агшиндаа магтаал талархалын үгээ бидэнд харамгүй хэлдэг.

 

Ийнхүү нүдэндээ баярын нулимстай, оюундаа хөрөнгө оруулалттай, ирээдүйдээ итгэлтэй болоод гарсан суралцагсад маань өөрийн эрхгүй хайртай дотны хүмүүсээ ’’өөр шигээ’’ болгохоор “Сондор хилэн” рүү хөтлөөд ирдэг юм. Энэ л бидний онцлог давуу тал, бахархал юм болов уу.

 

-Вакумжилсан сургалт гэхээр нөгөө орчноос нь таслаад гэрт нь хариулахгүйгээр сургана гэсэн үг үү? Эсвэл өөр аргаар вакумжуулаад байна уу?

 

-(Инээв). Хоёр дахь асуулт чинь дөхөж байна гэх үү дээ. Манайд өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг анги байдаг. Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг. Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшиний мэдлэг эзэмшээд төгсдөг. Суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дахин нэг сар суугаад ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсдөг. Эдгээр ангиудыг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг бүрэн эзэмшээд төгсч байна гэж ойлгож болно. Ингэж богино хугацаанд чанартай сургалт явуулдагаараа “бусдаас илт давуу юм”, “арай  өөр юмаа”, “үнэхээр миний хайсан” газар мөн байна гэсэн урмын сайхан үгсийг байнга сонсч байдаг даа.

 

-Бүтэн өдөржингөө сурна гэхээр энэ ангид суух хүмүүс ажлаа төлөвлөж цаг гаргаж байж хамрагдах нь ээ дээ?

-Тийм ээ. Таны зөв. Манай БҮТЭН ӨДРИЙН АНГИУДАД хамрагдах хүмүүс ажил амьдралаа зуун хувь зохицуулахаас гадна, дээр хэлсэнчлэн англи хэлийг сурах хэрэгцээ шаардлага өндөртэй, зорилготой, тууштай, тэвчээртэй, байх хэрэгтэй. Энэ нь өглөөнөөс орой хүртэл багшийн удирдлаган доор сургалтад хамрагдаж, шөнөжингөө даалгавараа хийж, нойр муутай, ачаалал ихтэй, сурсан зүйл арвинтай хоёр сарыг өнгөрөөх тул сэтгэл санаагаа давхар бэлдэх хэрэгтэй.

 

-Хэд хэдэн газар мөнгө төлж хичээллээд ч  хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсангүй гэх гомдол цөөнгүй байдаг. Танайд ийм байдал ажиглагддаг уу?

 

-Манайд ийм байдал гарч байгаагүй. Яагаад гэхээр, урд өдөр нь заасан хичээлээ маргааш нь заавал бататган сануулж, өдөр бүр шалгалт авч алдаа оноог нь дэнслэн өдөр өдөрт  үр дүнг нь мэдрүүлээд явдаг. Үүнээс гадна, анх ирэхэд нь түвшин тогтоох шалгалт авч  хагас сарын дараа хичээл дундын шалгалт, төгсөх өдөр төгсөлтийн шалгалтаар юу сурсныг нь алхам тутамд нь  мэдрүүлж байдаг болохоор манай суралцагсад сэтгэл хангалуун төгсдөг.  

 

-Монголчууд бид чанга дектатурт бариулаад сурчихсан хүмүүс. “Сондор хилэн” төв нь англи хэлийг богино хугацаанд маш эрчимтэйгээр  сургадаг гэхээр  хатуу чанга дектатурын тухай л бодож байлаа. Харин таньтай ярилцсанаар тухайн хүний сурах гэсэн чин хүсэл, өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзлэлээрнь англи хэл сургадаг юм байна гэж ойлгогдлоо?

 

-Ямарч хүнд маш их дотоод нөөц бололцоо, сэтгэлийн асар их хүч байдаг. Түүнийг нь л гаргаж ирж тухайн хүнд  таниулах, дадал болгох  арга барилыг бид сургалтдаа ашигладаг. Англи хэл сурах гэж зовж, шаналж,  шантарч байсан үе надад ч бас бий. Тэгэхээр шавь нарынхаа  жаргал зовлонг мэдэрч тэдэнд урам зориг өгч, бүх нөөц бололцоогоо ашиглах арга зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг байнга өгдөг.  Ер нь англи хэлийг зөв аргачлал, зөв мэдрэмжээр заах нь маш чухал. Өөрөөр хэлбэл,  багш хүн гэдэг олон цоожинд таардаг нэг түлхүүр байх ёстой.

 

-“Сондор хилэн”-гийн өглөөний анги 06:15 цагт эхлээд үдшийн 22:30 цагт дуусдаг гэхээр та амьдралынхаа дийлэнх цагийг бусдыг сургахад зориулдаг байх нь ээ?

 

-Манай төвд бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллүүлдэг. Өглөөний 6.15 - цагаас үдшийн 22.30 цаг хүртэл суралцагч өөрөө хүссэн цагаа сонгох боломжтой. Миний ажлын нэг өдөр, өглөөний “Төрийн дуулал”-аар эхлээд, орой “Төрийн дуулал”-аар дуусдаг. Энэ хэвшилд ороод нэлээд удаж байна. Миний хувьд өглөөний ангидаа (06.15-08.15) хичээлээ зааж өглөөг эхлүүлдэг. Дараа нь “VIP” ангидаа (08.20-12.20) цаг хүртэл ороод, зайны  сургалт, байгууллагын сургалт зэрэг гадуурх сургалтуудаа явуулдаг. 

 

Мөн багш нарын баг, маркетингийн багтаа заавар зөвлөгөө өгч, тэднийг удирдан чиглүүлж, гэрээ хэлэлцээр хийх,  хурал цуглаан семинар зохион байгуулах зэргээр ажлын нэг өдөр маань яах ийхийн зуургүй л өнгөрдөг. Заримдаа ч 24 цаг багадах гээд  байдаг тал бий шүү. 

 

Мэдээж “Сондор хилэн” төвийг ганц надаар төсөөлж болохгүй л дээ. Англи хэл заасан олон жилийн туршлагадаа тулгуурлан гаргасан арга барил, хөтөлбөрөө залуу багш нартаа эзэмшүүлсэн учраас, тэд  надаас дутахааргүй заадаг. Залуу багш нар маань ажилдаа дуртай учраас маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажилладаг.

 

-“VIP” гэхээр өндөр төлбөртэй гэсэн ойлголт л төрдөг. Танайх энэ ангид суралцагсаддаа ямар шаардлага тавьдаг вэ?

 

- Энгийн ангид 15-20 хүн хичээллэдэг бол “VIP” ангид дөрвүүлхэнээ хичээллэдэг. Хүний тоо цөөн учраас багш нэг хүнтэй тулж ажиллах давтамж их байдаг нь суралцагсдад илүү давуу талтай. Ижил түвшинтэй, ижил зорилготой ойролцоо насны хүмүүс манай  “VIP” ангид суралцдаг.  “VIP” анги өглөө 08.20-12.20 хүртэл ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэдэг. Энэ ангид суралцахыг хүссэн хэн бүхэн, бидэнтэй холбогдож түвшингээ тогтоолгоод, ярилцлаганд ордог.  Хичээл нь өглөө орох учраас ажлаа зохицуулах, өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь заавал хийх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг.

 

Орос школ гэдэг шиг, Төмөрөө багшийн школ гэж бий болчихжээ. Тэгэхээр энэ аргачлалаа ном болгох ч юм уу, олон нийтэд түгээх бодол байдаг уу?

 

Мэдээж С.Төмөрбат гэдэг хүнээр удирдуулсан тус төвийн дотоод журам, тавигдах шаардлага, хөтөлбөр гээд л миний үзэл бодол арга барил манай төвд хэрэгжих нь зүйн хэрэг.  Номны тухайд бол гадаадад ажиллаж амьдрах, аялах хүмүүст зориулж  “Монгол, англи хэлний сэдэвчилсэн харилцан ярианууд” нэртэй, ярианы ном бичиж хэвлүүлсэн. Мөн англи хэлний хэл зүйн ном бичээд дуусч байна. Тун удахгүй олны хүртээл болгоно.

 

-Мөн таны заадаг зайны сургалтууд олонд их хүрдэг. Саяхнаас www.ikon.mn сайттай хамтарсан  онлайн хичээл чинь маш олон хүнд хүрсэн байсан. Энэ сургалтынхаа онцлогоос бидэнд хуваалцаач?

 

-Цаг заваасаа шалтгаалаад, сургалтын төвд ирж хэл сурах боломжгүй хүмүүс маш олон бий. Тэдэнд зориулж зайны сургалт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, www.ikon.mn сайтаас надад санал тавьсан. Бид  ч нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд англи хэл сурах боломжийг нээж өгөх хүсэл зорилготой ажилладаг. Нэг ёсондоо бидний энэ хүсэл зорилго нэгдэж маш амжилттайгаар хамтран ажиллаж эхэлсэн. Миний хувьд төвдөө  хичээл заахаас  гадна “Эх орон” телевиз болон “Соён гэгээрүүлэгч” телевизээр нийт 50 цуврал англи хэлний хичээл заасан. Түүнчлэн МҮОНРадиогийн P3 сувгаар, “Sмаrт FM107” радиогоор зайны сургалт явуулж байсан. Энэ удаад орчин үеийн технологийн шийдлийг маш сайн ашиглаж буй www.ikon.mn сайтын хамт олонтой хамтарч  ажиллаж байгаадаа баяртай байна. Онлайнаар хичээл заах нь, оролцож байгаа хүмүүсийн тоог мэдэх боломжтойгоос гадна, ойлгохгүй, эргэлзэж байгаа зүйлээ шууд асуух, багш шууд хариулах зэргээр амьд харилцааг үүсгэж чаддаг. Энэхүү хичээл нь баасан гараг бүрийн 13 цагаас шууд явдаг. Үзэж амжаагүй хүмүүсwww.sondorkhilen.mnсайт болон Сондор хилэн зайны сургалт болон Sondorkhilen English Language centerхуудсанд хандаж нөхөн үзэх боломжтой. Онлайнаар суралцаж буй хүмүүсийн сэтгэгдэлээс үзэхэд бидний ажил цагаа олсон “хэрэгтэй ажил” болж чаджээ гэж бодон сэтгэл хангалуун байгаа.  

 

-Сая би таныг хүлээх зуураа хэрэгт дурлаад нэг ангиар шагайж үзлээ. Гадаадын иргэд сууж байгаа харагдах юм?

 

-Англи хэл сурахыг хүссэн монголчуудаас гадна монгол хэл сурахыг хүссэн гадаадын иргэд ч бас манай төвд ирж суралцдаг.

 

-Хүн бүр гадаад хэл сурахыг эрмэлзэхийн хэрээр монгол хэлний ариун дагшин байдал алдагдаж байна. Та монгол - англи хэлний багш хүний хувьд эх хэлнийхээ халдашгүй дархан байдлыг хадгалах талаар санаа тавьдаг л байлгүй?

 

-Их сайхан асуулт байна. Хоёр улсын хэлээр хольж хутгаж ярьдаг хүмүүс надад таатай санагддаггүй. Үндэсний өв соёл тусгаар тогтнолоо бодсон ч тэр эх  хэлээ бид хайрлаж, хамгаалах ёстой.Энэ дашрамд хэлэхэд удахгүй төвдөө монгол бичгийн сургалт явуулахаар төлөвлөж байна.

 

Танай төвийн орчин их сайхан тав тухтай цэмцгэр юм.  Сурахад орчин бас их чухал байх шүү?

 

- Мэдээж сайн багш нар, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын  А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд,  “Сөүл” рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн”  төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.

 

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

’’Сондор хилэн’’ төвийн 2017 оны зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхэлнэ ...

 

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД

 

БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

 

1.         Насанд хүрэгчдэд зориулсан

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

2.         Хүүхдүүдэд зориулсан

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

3.         Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан

 

БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ

 

ЦАГИЙН АНГИУД

 

1.         Өглөөний анги                  06.15-08.15

                                                            08.30-10.30

 

2.         Өдрийн анги                       10.30-12.30              

12.30-14.30              

14.30-16.30  

 

3.         Оройн цагийн анги          16.30-18.30        

18.30-20.30  

20.30-22.30   

 

ТУСГАЙ СУРГАЛТУУД

 

  1. VIP СУРГАЛТ
  2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
  3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
  4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
  5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
  6. ХҮҮХДИЙН АНГИ
  7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
  8. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
  9. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
  10. Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД

  • Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
  • Утас:   9911-2414,   9999-2414,  9111-2414,    9928-3293,     9810-3020.
  • WEB:  www.sondorkhilen.mn
  • PAGE:            http://www.facebook.com/Sondorkhilen English language  center

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    8 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    20 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    39 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    44 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    16 цаг 33 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    16 цаг 38 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    16 цаг 44 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    17 цаг 19 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    17 цаг 41 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    18 цаг 13 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    18 цаг 19 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    18 цаг 39 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    18 цаг 44 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    19 цаг 0 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    19 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    19 цаг 6 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    19 цаг 10 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    19 цаг 12 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    21 цаг 25 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    21 цаг 41 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК