Төгрөгийн америк доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш дөрөвдүгээр сард 2421.85 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 409.86 (20.4%) төгрөгөөр суларчээ.
Харин өмнөх сараас 1.5 хувиар чангарсан байна. Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш дөрөвдүгээр сард 351.44 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 40.85 төгрөгөөр суларч, өмнөх сараас 1.4 хувиар чангарсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш дөрөвдүгээр сард 42.89 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.71 төгрөг, өмнөх сараас 0.9 хувиар суларсан байна.
Б.Батчимэг