Монгол Улс 2017 оны эхний дөрвөн сард дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3017.3 сая америк доллар, үүнээс экспорт 1899.6 сая америк доллар, импорт 1117.7 сая америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 807.2 сая америк доллар, үүнээс экспорт 552.3 сая ам.оллараар, импорт 254.9 сая ам.доллараар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 297.3 ам.доллараар нэмэгдэж, 781.9 сая америк долларт хүрчээ. Экспорт 2017 оны эхний дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 552.3 сая ам.доллараар өсөхөд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 92.4 сая америк доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 623.0 сая америк доллар, үүнээс нүүрсний экспорт 614.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.