Өнөөдөр 2017.5.16, Мягмар гараг Билгийн тооллын: 20. Хаврын адаг Хөх луу сарын нэг цагаан мэнгэтэй Харагчин туулай өдөр
Аргын тооллын: 2017.5.16, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.13-20.24
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.