Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 5-10 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газар болон говь, талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.