Төрийн банкны ажилтан Х.Ариунбат 2005 оноос эхлэн параглайдирын спортоор тасралтгүй хичээллэж, 2007 онд Улсын аварга шалгаруулах Параглайдингийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.
Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 12-16-нд Малайз улсад болсон “Terenggau International Paraglidinng Competition TIPCO-2017” олон улсын тэмцээнээс Монголын анхны хүрэл медалийг эх орондоо авчирч, Малайзийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулжээ. Тэмцээнд 23 улсын 90 орчим шилдэг тамирчид оролцсоноос Х.Ариунбат цэгэн буултын төрлөөр хүрэл медаль хүртсэн байна.
Параглайдирын спорт нь 2020 оны Токиогийн олимпийн наадмын төрөлд багтаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)