Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Лхагвацэрэн: Төрийн банкаар зуучлуулан даатгуулбал хураамжийн зардлаа хэмнэх боломжтой

2017-5-17
0
ЖИРГЭХ

“Төрийн банк”-ны хэрэгжүүлж буй даатгалын зуучлалын үйлчилгээний талаар тус банкны Даатгалын албаны Мэргэжилтэн Т.Лхагвацэрэнтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед банкууд даатгалын зуучлалын үйлчилгээ эрхэлдэг болсон. Төрийн банкны даатгалын зуучлалын үйлчилгээ, ач холбогдолын талаар яриагаа эхлэх үү?

 

- УИХ-аас 2010 онд баталсан Банкны тухай хуульд арилжааны банкууд даатгалын зуучлалын үйлчилгээ эрхлэх заалт шинээр оруулсан нь банкуудын зуучлалын үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсад даатгалын салбарыг хөгжүүлэх, ач холбогдолыг нь таниулахад хэрэгтэй зохицуулалт болсон. Энэ үеэс Банк-Даатгалын нэг цэгийн үйлчилгээ буюу Банкашурансийн үйлчилгээ Монгол Улсад хөгжих суурь нь тавигдсан. Ингэснээр банкууд өөрийн бүтэц, аюулгүй байдлыг хангасан програм хангамж, улс орны өнцөг булан бүрт хүрсэн салбар нэгжүүдээрээ дамжуулан даатгалын компанийн бүхий л бүтээгдэхүүнийг борлуулж, санхүүгийн нэг цэгийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж нээгдсэн.

 

Төрийн банк өнөөдөр 11 даатгалын компанийн 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцагчдад санал болгож, зуучлан борлуулж байна. Төрийн банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлснээр дараах ач холбогдолыг бий болгож байгаа юм. Тухайлбал, Харилцагчид банкны үйлчилгээг авахдаа даатгалын үйлчилгээг нэг дороос авах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл харилцагч даатгалын компани хайх, бүтээгдэхүүнийг харьцуулах зэрэгт цагаа зарцуулах шаардлагагүй, өөртөө ойр Төрийн банкны салбараас хамгийн сайн нөхцөлтэй даатгалын үйлчилгээг авах боломжтой. Мөн даатгалын компанийн хувьд Төрийн банкны 500 гаруй салбар, нэгжээр дамжуулан үйлчилгээгээ орон нутагт хүртээмжтэй хүргэх борлуулалтын сувгийг орон даяар бий болгох боломж бүрдэж байгаа юм.Эцэст нь нэмж хэлэхэд Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна даатгалын гэрээг зуучлан борлуулснаар харилцагчиддаа “Санхүүгийн цогц үйлчилгээ”-г үзүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжийг дээшлүүлж эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаагаараа онцлог.

 

-Харилцагч банкаар дамжуулж даатгалын үйлчилгээ авах нь даатгалын компанид даатгуулахаас юугаараа давуу вэ?

 

-Харилцагчийн бүх талын хамтын ажиллагааг дээдлэн ажилладаг Төрийн банк  даатгалын компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн боловсон хүчин, програм хангамж, орон даяар бий болсон салбар нэгж, харилцагчийн бааз суурь дээр үндэслэн хүргэж байгаа учраас даатгалын компаниудын үйл ажиллагааны зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа. Иймд Төрийн банкаар зуучилж буй даатгалын бүтээгдэхүүний хураамжийн төлбөр нь даатгалын компаниар даатгуулснаас бага. Өөрөөр хэлбэл манай банкны харилцагч тээврийн хэрэгсэл болон бусад үнэ цэнэтэй хөрөнгөө Төрийн банкаар зуучлуулан даатгуулсан тохиолдолд хураамжийн зардлаа 50 хүртэл хувиар хэмнэх боломжтой. Харилцагчид манай банктай хамтран ажилладаг даатгалын компаниудын бүтээгдэхүүнүүдээс сонголт хийж, үйлчлүүлэхдээ тус компаниар үйлчлүүлэхтэй адил даатгалын гэрээ байгуулж, шаардлагатай бүх мэдээллийг авна. Манай банк мөн  даатгалын гэрээний хүчинтэй хугацааг гар утсанд нь 3 удаа мессеж хүргэн урьдчилан сануулж, тухайн даатгуулагчийг хамгаалалтын тасалдал үүсгэхгүй байх нөхцөлийг давхар бүрдүүлж чадсан.

 

-Төрийн банкны даатгалын зуучлалын үйлчилгээ бусад банкуудын ижил төстэй  үйлчилгээнээс ямар онцлог, давуу талтай вэ?

 

Бид зуучлалын үйлчилгээг үзүүлэхдээ даатгалын компаниудын аль болох олон бүтээгдэхүүн үйлчилгээг зуучлах, зуучилж буй бүтээгдэхүүн нь харилцагчийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн нөхцөлтэй байхыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл харилцагч хэрвээ даатгалын компани дээр очиж сонголт хийх тохиолдолд тухайн компанийн санал болгож буй бүтээгдэхүүнээс сонгоно. Харин Төрийн банкны даатгалын зуучлалын үйлчилгээнд хамрагдсанаар харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, илүү ашигтай нөхцөлтэй бүтээгдэхүүнийг олон даатгалын компаниас сонгож даатгуулах боломжтой юм. Иймээс манай банкны харилцагчид илүү үр өгөөжтэй, сайн нөхцөл бүхий даатгалын бүтээгдэхүүнийг даатгалын зах зээл дээр нэр хүндтэй 11 компаниас сонгож, авах боломжтой болж байгаа юм.

 

Тухайлбал 2014 онд Төрийн банк жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг зуучилж эхэлсэн нь салбартаа анхдагч төдийгүй нийгэмд цоо шинэ, эрүүл зөв хандлагыг бий болгосон. Даатгал гэдэг манай улсын хувьд тийм ч нийтлэг хэрэглээ болоогүй, ашиг тусыг нь олон нийт сайн ойлгодоггүй байсныг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал өөрчилсөн гэж хэлж болно. Бид албан журмын даатгалыг анхлан зуучилснаар харилцагч банкны үйлчилгээ авахаас гадна даатгалын үйлчилгээг давхар авах боломжийг бүрдүүлж, харилцагчийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн. 2016 онд манай банк 20 мянга гаруй харилцагчдадаа тус даатгалыг зуучилсан байна. 

 

Үүнээс гадна Малын Индексжүүлсэн Даатгал /МИД/-ыг зөвхөн даатгалын компани болон түүний бие төлөөлөгч борлуулдаг байсан бол 2016 оноос эхлэн Төрийн банк зуучилж эхэлсэн нь энэ салбартаа шинэ үйлчилгээ болсон.  Орон нутагт тэр тусмаа сум, багт байрлах салбараараа дамжуулан Төрийн банк малчдад хамгийн хэрэгцээтэй даатгалын бүтээгдэхүүн болох МИД-ыг зуучилж байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж байна.

 

 -Төрийн банк даатгалын зуучлалын идэвхжүүлэлтээ нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн сараас эхлэн аян зарласан. Тус аяны зорилгын тухайд?

 

-Бид даатгалын бүтээгдэхүүний борлуулалтын мөчлөгт тохирсон идэвхжүүлэлтийг 2014 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаад орон нутагт автотээврийн үзлэг, оношлогоо явагдаж байгаатай уялдуулаад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын аяныг, мөн МИД-ын борлуулалтын улирал эхэлсэнтэй уялдуулан МИД-ын аяныг Төрийн банкны бүх салбар, нэгжийн дунд зарлаад байна. Аяны хүрээнд эдгээр даатгалыг Төрийн банкаар дамжуулан хийлгэхээр ирсэн харилцагчдадаа дараалалгүй үйлчилж байна.

 

Тээврийн хэрэгсэл өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулиар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд жил бүр заавал даатгуулах үүрэгтэй. Иймд тээврийн хэрэгсэлтэй албан байгууллага болон иргэд өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ цаг заваа үрэн даатгалын компани хайх шаардлагагүй. Харин Төрийн банкны өөрт хамгийн ойр байрлах аль ч салбарт, санхүүгийн үйлчилгэээ авах зуураа л нэр бүхий 11 даатгалын компаниас сонгож, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хийлгэх боломжтойг сануулъя.

 

-Монгол Улсын өнцөг булан бүрт салбар нэгжтэй Төрийн банк МИД-ыг зуучлан борлуулдаг болсон нь байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг малчдыг байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалж үүсэх эдийн засгийн эрсдэлээс хамгаалж байна гэж тэд ам сайтай байна.

 

- Малчдын хувьд байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалж мал сүргээ алдах эрсдэлтэй. Тиймээс малчдад учрах эдийн засгийн хохирлыг хамгаалах зорилгоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн. МИД-ын борлуулалтын аяныг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд зарладаг байсан бол энэ жилийн хувьд харьцангуй эрт буюу хоёрдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-нд явагдаж байна. Малчид энэ хугацаанд амжаад МИД-д хамрагдах шаардлагатай. Малчин малаа даатгуулахдаа өөрийн иргэний үнэмлэх болон малын “А” данстайгаа ирэхэд л болно. Төрийн банк нь малчдыг МИД-д даатгуулах төлбөрийн уян хатан нөхцөлийн зохицуулалт хийсэн. Тухайлбал, МИД-даа хамрагдахыг хүссэн ч бэлэн мөнгөний боломжгүй тохиолдолд гардаг. Тэгвэл манай банкнаас МИД-ын хураамжид зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргасан байгаа. Түүнчлэн Төрийн банкны жилийн 24-30 хувийн хүүтэй “Малчны зээл”-ийг МИД-д даатгуулсан тохиолдолд зээлийн хүүг бууруулан жилийн 18 хувийн хүүтэй авах боломжийг бид олгож байна. Бид малчдын эрсдэлгүй амьдралын төлөө даатгалын уян хатан нөхцөлийг бүрдүүлж, зээлийн хүүг бууруулсанд олон хүн талархаж байна.  

 

 -Танай банкаар дамжуулан даатгалын үйлчилгээг сонгож амжаагүй байгаа шинэ харилцагчдаа даатгалыг сонгохдоо юуг голчлон анхаарах талаар хэлж өгөөч?

 

-Төрийн банкны Даатгалын зуучлалын үйлчилгээний гол давуу тал нь олон даатгалын компанийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс харьцуулалт хийж хамгийн сайн нөхцөлтэй үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Харилцагч та өөрийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан даатгалын үйлчилгээ авахдаа аль даатгалын компаниар даатгуулах вэ гэдгээ зөв сонгох шаардлагатай. Ингэхдээ даатгалын компанийн туршлага, өмнөх үеийн нөхөн төлбөр олголт, эрсдэл даах нөөцийн сангийн хэмжээ зэргийг судлахаас гадна тухайн даатгалын бүтээгдэхүүний эрсдэлийн хамгаалалт, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөлийг, эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн олговор олгох процесс зэргийг нь харах хэрэгтэй. Эдгээр судалгааг даатгалын компани бүрт очиж танилцан, харьцуулалт хийн цаг заваа үрэхгүй, эсвэл сурталчилгааны мессежинд автан сонголт хийхгүйн тулд дээрх бүх мэдээллийг нэг доороос авч, мэргэжлийн зөвөлгөөг үндэслэн сонголтоо хийх боломжийг Төрийн банкны Даатгалын зуучлалын үйлчилгээ танд олгож байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    саяхан
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    54 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    1 цаг 17 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    1 цаг 29 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    1 цаг 47 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    1 цаг 53 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    17 цаг 42 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    17 цаг 47 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    17 цаг 52 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    18 цаг 27 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    18 цаг 49 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    19 цаг 21 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    19 цаг 28 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    19 цаг 48 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    19 цаг 52 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    20 цаг 9 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    20 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    20 цаг 14 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    20 цаг 18 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК