зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэслэгч генерал Д.Даваа: Гранаттай холбоотой хэрэгт хариуцлагыг бид шат шатандаа хүлээнэ

2017-5-17
0
ЖИРГЭХ

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваагаас цаг үетэй холбогдсон зарим асуулгад хариу авлаа.

 

- Зэвсэгт хүчинд хийгдэж буй зарим шинэчлэлийн тухайд?

 

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай” хуулиуд шинэчилэгдэн батлагдаж томоохон эрх зүйн шинэчлэлүүд хийгдэж байна. Үүнтэй уялдаад Зэвсэгт хүчний зохион байгуулалт, хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэтийн болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батлууллаа.

 

Цэргийн ангиудын тайван цагийн орон тоог шинэчилж, байлдааны дүрмүүдийг тасаг, салаа, рот, батальон, хороо, бригадын түвшинд шинэчилж, эхний ээлжид хоёр дүрмийг батлаад мөрдөж байна. Зэвсэгт хүчинд алба хааж байгаа байнгын бүрэлдэхүүний ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хуулинд нийцүүлж шинээр батлан гаргасан. Мөн цэргийн нийтлэг дүрмүүдэд ч шинэ хуулийн дагуу өөрчлөлт орох ёстой.

 

Зэвсэгт хүчний бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулж байна. Жилд дунджаар 30-40 орчим команд штаб, хээрийн болон дайчилгаатай сургууль, олон улсын болон хоёр улсын хамтарсан хээрийн сургуулиудыг зохион байгуулаад байна. Монгол цэргийн үүрэг гүйцэтгэх чадвар эрс нэмэгдэж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Мөн энхийг сахиулагчид маань дэлхийн халуун цэгүүдэд эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 1200 гаруй цэргийн алба хаагч хилийн чанадад газар орон, цагийн байдлын маш хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байна.

 

Монгол цэрэг үүрэг гүйцэтгэх чадвараараа мэргэжлийн өндөр түвшинд байдгийг дэлхийн олон орны цэргүүд хүлээн зөвшөөрдөг. Сүүлийн жишээ гэвэл, БНХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нэг бүс, нэг зам” олон улсын чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахад ноён Антонио Гуттереш манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэх чадварыг бахтайяа дурсаж байлаа.

 

- Гар гранат тэсэрч хоёр цэрэг амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг хэрэг явдалтай холбогдуулж хариуцлагын асуудлыг хөндөх болсон. Энэ тухайд?

 

-Цэргийн сургалт, дадлага бол их хүнд хөдөлмөр юм. Сургалтыг танхимд болон бусад орчинд явуулахаас гадна бодит байдал дээр, тусгай сургалтын талбарт байлдааны зэвсэг техниктэй харьцах байдлаар явуулдаг онцлогтой. Гранат, мина, артиллери гээд эсрэг талдаа бүх төрлийн байдлаар хөнөөл учруулахаар бүтээгдсэн техник, хэрэгслээр сургалт дадлага хийдэг учир хүнд нөхцөлд тооцогдох нь зайлшгүй юм. Осол гарсан даруйд шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Шархадсан цэргийн алба хаагчдад анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх, татан гаргалтын ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж ажилласан.

 

 ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн амь үрэгдсэн цэргийн алба хаагчдын гэр бүлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн бөгөөд холбогдох хууль дүрмийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зэргээр дүрэм журамд заагдсан ажиллагааг авч хэрэгжүүлсэн. Байлдааны буудлагатай сургууль, байлдааны ажиллагаанд оролцохдоо хатуу дагаж мөрддөг байлдааны дүрэм  бий. Энэ дүрмээр цэргийн алба хаагч бүрийн  үүрэг нь маш нарийн заагдсан байдаг.

 

- БХЯ, ЗХЖШ хоёрын үйл ажиллагааны онцлогийг иргэд сайн мэддэггүй...

 

- Зэвсэгт хүчинд шинээр батлагдсан хуулинд олон түвшний удирдлага хэрэгжүүлэхээр заасан. Үүнд  улс төрийн дээд удирдлагыг ЗХ-д УИХ хэрэгжүүлэхээр заасан.  Төрийн захиргааны удирдлагыг МУ-ын ерөнхийлөгч, ЗХ-ны ерөнхий командлагч, МУ-ын Засгийн газар, МУ-ын батлан хамгаалах асуудал эрхэлсэн  ЗГ-ын гишүүн  буюу манай батлан хамгаалахын сайд хэрэгжүүлдэг. Цэргийн мэргэжлийн дээд  удирдлагыг ЗХЖШ буюу миний  удирдаж байгаа байгууллага хэрэгжүүлдэг. Мөн цэргийн захиргааны  удирдлага гэж хуулинд заасан удирдлагын түвшин байгаа. Энэ түвшинг  төрлийн цэргийн командлагч нар анги байгууллагын дарга, захирагч нар хэрэгжүүлнэ гэж хуульчилсан байдаг. Тиймээс батлан хамгаалахын сайдын хувьд төрийн захиргааны удирдлагыг  дээрх хоёр субектын хамт  хэрэгжүүлэхдээ  хуулинд заагдсан өөрийнх нь бүрэн эрхийн хэмжээнд хэрэгжүүлж явдаг хуулийн зохицуулалттай.  Сая гарсан осолтой холбоотой олон янзын өнцөгөөс харсан нэвтрүүлэг, мэдээллүүд  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явсан. 

 

Ялангуяа манай салбарын сайд руу дайрсан Зэвсэгт хүчний чадавхи чадамжтай холбоотой олон зүйл ярьсан.  Үүнд тодорхой тайлбарыг хэлье гэж бодож байна.  Шинээр батлагдсан батлан хамгаалах бодлогын  үндэс баримт бичиг түүнд нийцүүлэн гаргасан батлан хамгаалах багц хуулинд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалах яамны үүргийг маш тодорхой заасан байгаа. Ялангуяа Батлан хамгаалах яам бол  улс орныг батлан хамгаалах чиглэлээр  бодлогын шинж чанартай үйл ажиллагааг эрхэлж явуулдаг.  Ялангуяа улс орны батлан хамгаалахтай холбоотой дэд бүтэц,боловсрол,эрүүл мэнд, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгаатай холбоотой  чухал асуудлуудыг хариуцахаар хуульчлагдсан. ЗХЖШ нь  цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлж төрлийн цэрэг болон  төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн төлөвлөлт, дайчилгааны төлөвлөгөө  бусад стратегийн төлөвлөлтийн асуудлыг хариуцаж  цэргийн сахилга бат, сургалт, бэлтгэл, бэлэн байдалтай холбоотой  асуудлуудыг хариуцахаар хуульчилсан байгаа. Тиймээс хэн юу хариуцах уу хэн ямар хариуцлага хүлээх үү  гэдэг дээр тов тодорхой  хариулт эндээс гарна.  Яагаад гэхээр олон хуулинд нийцүүлж гаргасан дүрэм, журмаар цэргийн алба, амьдрал зохион байгууллагддаг. Үүн дээр байлдагчаасаа эхлээд  дэслэгч генерал миний бие хүртэл бүгдийнх нь эрх үүрэг хариуцлагыг тодорхой заасан байдаг.  Би нэг жишээ хэлье. Салааны буудлагатай байлдааны сургуулийг салаан захирагч л хариуцдаг дүрэмтэй. Яагаад гэхээр салааг байлдааны ажиллагаанд  салаан дарга л удирдаж оруулдаг. Энэ хариуцлагыг толгойгоороо өөрөө хариуцаж явуулдаг. Ерөнхий чиглэл үүрэг удирдлагыг шат  дараалсан дарга нар өгдөг. Ийм л дүрмийн зохицуулалттай учир шат дараалсан дарга нарын  үүрэг нь тодорхой, хүлээх хариуцлага нь ч тодорхой. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсаны дараа  хүлээх болон хүлээлгэх хариуцлага тодорхой.

 

 

- Сүүлийн үед хийгдэж байгаа ажлаас товч танилцуулбал

 

- Зэвсэгт хүчний 2016-2017 оны өвөл хаварын хичээлийн жилийн ажиллагаа дуусч байна.  Энэ хичээлийн жилийн ажиллагаа  хаварын төлөвлөгөөт  байлдааны буудлагат сургууль, хээрийн гаралтууд болон төгсөлтйн болон командлалын шалгалтууд өгснөөр дуусгавар болж байгаа. Бид энэ үед хичээл сургуулийн ажиллагаа дуусгаад мэргэжлийн 2 жилд нэг удаа зохион байгууллагддаг  марштактикийн  аварга салаа, тасаг шалгаруулах уламжлал болсон  цэргийн мэргэжлийн тэмцуээнээ зохион байгуулж байна.  Энэ  долоо хоногт уламжлал болсон марштактикийн тэмцээн зохион байгуулагдаад 19-нд хаалтын ажиллагаа хийнэ.  Мөн удахгүй  манай энхийг санхиулагч дайчдын баяр энхийг сахиулагчдын  өдөр энэ сарын төгсгөлд буву 5 сарын 28 нд  болох гэж банйа. Энэ баярыг тохиолдуулан нийт энхийг снахиулагчид цэнхэр дуулгатнуудад цэргийн алба хаагчид болон гэр бүлд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.189.252)
    Ерөнхийлөгч Давааг томилохдоо сахал Бямбажавыг зөвлөхөө болгох үүрэг өгөөд тэр нь ажлыг нь хийлгэхгүй байгаа шүү дээ. Бямбажав бол жинхэнэ самардаг хүн шүү. Залуу амрагаа хүртэл хуулийн зөвлөхөө хийлгэсэн байсныг Даваа өөр газар эвтэйхэн зайлуулч чадсан. Бямбажав л ажлыг нь хийлгэхгүй хөндлөнгөөс нь оролцоод байна даа.
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.195)
    Даваа өөрөө мэдээд шийдвэр гаргах тал дээр учир дутагдалтай. Дэндүү зөөлдөөд байдаг. Чөлөөнд гарсан ганц нэг хүнээ зөв таниад ажилд авчих чадал ч үгүй хүн дээ.Гэхдээ цаашдынх нь ажилд амжилт ерөөе. Шударга л байх хэрэгтэй шүү.
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.35.246)
    Энэ хүн ажлаасаа шууд огцорох ёстой
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.180.64)
    Гүндүүгүй хүн дээ.
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.237)
    Давааа угасаа л бутэхгуй гар шуу дээ. Шаардлага сул зугээр л инээсэн хун. ЗХЖШ-ын нэр хундийг шавартай хутгаж хаясан. Архи их ууна ёстой бутэхгуй. Саяхан болсон генералын баяраар шал согтуу хел дээрээ тогтож чадахгуй байж юу хэлэх гээд яах гээд байгаа нь ойлгомжгуй олон генералуудын дунд онгигоо болсон гэсэн. Би л лав ор ундэсгуй яриа гэж бодохгуй байна. Унэн л байгаа.
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • ард (66.181.189.153)
    элбэгдорж новшын ху ж аа зх г хогын ургамалаар дүүргэсэний гай энэ мэт өөрсөө гэмийг зайлуулсан л алр ыг хөөж зайлуул цолыг хураа бх дүүрсэн луйвараа зогсоо цэрэг зодохоо боли
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.189.153)
    энэ арын хаалганы новшнуудыг шоронд өгөөч
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.189.153)
    ЯМАР ТОМ ЦОЛ ЗҮҮСЭН ХООЛНЫ САВ БЭ АР ТАЛД ТОГООЧ ХИЙЖ БАЙСАНДАА ХАРВААС ЗАЙЛУУЛААЧ ЭНЭ ГУРДАГАА
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Zob (66.181.185.61)
    Said ta 2 alban tushaalaa ogno uu olon tailbat hereggui hun uhcen baihad
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    Тэгээд хариуцлагаа хүлээгээд зайлаач
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.24.69)
    Энэ засгийн газар нээрээ арай л юм даа. Боловсрол, Эрүүл мэнд, байгаль орчин, Батлан хамгаалах. Энэ биш ээ. Биш шүү.
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.24.69)
    Заваараад байгаач. Бат-Эрдэнэтэйгээ зайлаач ээ
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 54 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 55 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 17 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 45 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК