Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг гэх “Цэнхэр халим” цахим тоглоомыг нийт 130 гаруй хүүхэд тоглосон болохыг тогтоожээ.
Харин тоглоомоос үүдэлтэй хохирсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа аж. Гэвч гарч болох эрсдэлээс сэргийлж, үргэлжлүүлэн шалгаж байна аж.
“Цэнхэр халим” гэх энэхүү тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм. Иймд, эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.