Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын төсвийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

2017-5-19
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дагуур хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцэж баталлаа.

Хуралдааныг хааж НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Ц.Сандуй: Төсвийн сахилга батыг чанд сахиж, үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлттэй ажиллах нь чухал 

 

Хурлын эрхэм Төлөөлөгчид өө! 

 

НИТХ-ын ээлжит Х хуралдаан төлөвлөсөн асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа. Шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан, Нийслэлийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, баталлаа. Улс орон эдийн засгийн хямралаас ангижраагүй, төсвийн байдал хүнд байгаа энэ үед төсвийн сахилга батыг чанд сахиж, үрэлгэн, үр ашиггүй зардлыг танаж, аль болох хэмнэлттэй ажиллах нь чухал байна. Мөн нэгэнт төлөвлөж, төсөвлөсөн ажил, арга хэмжээнүүдийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, ажлын гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэхэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ихэнх ажлыг урин дулааны хэдхэн сард, цаг нартай уралдаж амжуулах шаардлагатай. 2016 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө мөнгөн дүнгээр дөнгөж 87.9 хувийн хэрэгжилттэй байсан нь чамлалттай үзүүлэлт юм. 2016 оны төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулахад зарим хүндрэл, бэрхшээл байсан байж болох юм. 2017 оны төсвийн тухайд Нийслэлийн Засаг дарга хэн нэгний хийж байсан ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бус дангаараа  бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тул үүрэг, хариуцлагаа хүлээж ажиллах учиртай. Мөн Засаг даргын дэргэдэх газар, агентлаг, дүүргийн удирдлагууд ч 2017 оны төсвийг үр ашигтай зарцуулахад нэг баг болж илүү бүтээлч, санаачлагатай, идэвхтэй ажиллах нь чухал. Ирэх жилийн өдийд энэ оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхэд Хурал илүү өндөр шаардлага, шалгуур тавьж, өөр арга барилаар хандах болно. Зөвхөн Засаг даргын танилцуулга, мэдээллийг сонсож, төлөөлөгчид асуулт асуух, санал хэлэх төдийхнөөр хязгаарладаг хэвшмэл арга барилаас салж, Хурлын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр нь үзэж танилцах, иргэд, сонгогчдын санал бодлыг сонсох, төсвийн хяналтын нээлттэй сонсгол зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн агаар, орчны бохирдлын асуудалд ч мөн дээрхийн адил байр сууринаас хандаж, Хурлаас ажлын хэсэг гаргаж, сая баталсан төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийнэ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төлөөлөгчдөөс гадна иргэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулж, ул суурьтай хандаж, бодит байдал, үр дүнг тооцож дүгнэх нь зүйтэй. Тэр үед агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын эхний үр дүн гарсан, хотын агаар, орчны бохирдол тодорхой хэмжээнд буурсан байна гэдэгт итгэж байна.

 

Хурлын Төлөөлөгчид өө!

 

Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орныхоо эрх ашгийг дээдлэн оролцдог уламжлалтай. Энэ хариуцлагатай ажилд амжилт гаргахыг хүсье. Намын бүлэг, хороодын хурал, нэгдсэн хуралдаанд идэвхтэй оролцож, хэлэлцэж байгаа асуудлуудаар ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлсэн нийт төлөөлөгчдөд болон хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад оролцсон төрийн албан хаагчдад талархал илэрхийлье. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан хаасныг мэдэгдье гэж хэллээ хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • X (49.0.214.243)
    Nobshiin nam
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    1 цаг 30 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    1 цаг 53 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 24 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    2 цаг 47 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    2 цаг 59 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    3 цаг 17 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    3 цаг 23 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    19 цаг 12 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    19 цаг 17 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    19 цаг 22 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    19 цаг 57 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    20 цаг 19 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    20 цаг 51 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    20 цаг 58 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    21 цаг 18 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    21 цаг 22 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    21 цаг 39 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    21 цаг 42 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    21 цаг 44 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    21 цаг 48 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК