Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийн ухамсаргүй байдлаас болж байгалийн эко систем алдагдаж байгааг онцлов

2017-5-19
0
ЖИРГЭХ

 

Засгийн газраас Ганга, өгий нуурын хамгаалах шийдвэрийг гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд энэ сарын 15-ны өдөр дээрх шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор А/126 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох жишиг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл” сэдэвт уулзалтыг БОАЖЯ-нд хийлээ. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Х.Ганбаатар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин, “Өгий сан” ТББ-ын гүйцэтгэх захирал н. Мөнхсайхан, Өгий нуурын сумын Засаг дарга Л.Алтангэрэл, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа, Гидроком байгууламж ХХК-ийн захирал Г.Чулуун, ШУТИС-ийн багш доктор Т.Улаанбаатар, Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор С.Гомбобаатар болон яамнаас гаргасан ажлын хэсгийн бусад гишүүн оролцсон юм.

 

 

Энэ үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчид иргэдийн ухамсаргүй байдлаас болж нуурын ойр орчим хог хаягдал ихээр нэмэгдэж, хөрсний бохирдол үүсэн улмаар нуур бохирдож байгааг онцолж байсан юм. Цаашлаад залуучууд моторт завиар сэлгүүцэх нь ихэссэнээс болж энэ нууранд ирдэг байсан ховор төрлийн шувууд дайжихад хүрч тэднийг л зөвхөн үзэхээр ирдэг байсан жуулчдын цуваа тасарч байгааг эрдэмтэд онцолсны дээр нуурын ёроолд байх загасны торонд загаснууд заламгайгаараа орооцолдож үхэж байгаагаас гадна шумбагч шувууд ч ихээр эндэж байгаа аж.

 

Л.Алтангэрэл: Өгий нуурыг хамгаалахын тулд олон улстай хамтарч ажиллаж байна

 

 

Өгий нуурын сумын Засаг дарга энэ үеэр “Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралын нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйл нөлөөлж ган, зуд, цөлжилт, шар шороон шуурга байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, Гадаргын усны тэжээлийн хомсдол, ууршилт явагдаж нуурын усны түвшин багасаж гаралтгүй болж экосистем алдагдаж хөрс, ус бохирдох, ургамал бүрхэвч доройтож олон салаа зам гарч нүүдлийн шувууд болон ан амьтдын үржих орчин хязгаарлагдаж усны оролт багасаж гаралтгүй болоод байна. Өгийнуурын экосистемийг хадгалахын тулд 2006 оны 4-р сарын 27-ны өдрийн Сумын ИТХ-ын тогтоолоор Орон нутгийн хамгаалалтанд авч Өгийнуурыг хамгаалалтын 3 бүсэд хувааж бүсийн журмыг батлан хэрэгжүүлж байна.Өгийнуур сум нь цөлжилтийг сааруулах, хөрсний доройтлоос хамгаалах зорилгоор Солонгос улсын хөрөнгө оруулалттай Ногоон Ази Төрийн Бус Байгууллагатай хамтран 50 га газрыг хашиж, 2015, 2016 онуудад 70000 ширхэг мод тарьж ногоон төгөл байгуулсан. Өгийнуурын эрэгт “Өгий сан” ТББ хамтарч 1000 ш модыг тарьж цаашид Өгийнуурын эргэн тойронд тухайн орчинд амьдрах чадвартай мод бут сөөгийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилготой байна. Өгий нууранд жилд дундажаар нийт 9000 орчим жуулчид ирдэгээс 8000 нь дотоодын жуулчин, 1000 орчим гадаадын жуулчид ирж амарч байна. Өгийнуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа 4 жуулчны бааз, 18-21 эко гэрүүд үйл ажиллагаа явуулж байна.Өгийнуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор “Өгий сан” ТББ, Өгийнуур сумын ЗДТГ хамтран нуурны оролтыг сайжруулах үүднээс Хөгшин Орхон голын оролтыг нэмэгдүүлж гаралттай болгох суваг татах техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулан ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээсэн юм.

 

Ч.Эрдэнэтуяа: Хүн, малын төвлөрлөөс болж нуурын ан амьтан дайжиж байгаа

 

 

Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа ярихдаа “Өгий нуур онцгой хамгаалалтын, хамгаалалтын, аялал жуулчлалын 3 бүстэй. Дэлхийн 100 гаруй орны хамтарсан IBA байгууллагаас сонгосон жишгээр Нүүдлийн шувуудад чухал газарт тооцогдсон байгаа. Ази номхон далайн бүс нутгийг хамарсан нүүдлийн шувуудыг хамгаалах бодлогын хүрээнд хэрэгжиж буй Галуу нугасны хувьд Олон улсын ач холбогдолтой газар юм. Өгий нуурын орчинд 129 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 51 зүйл нь нуурын орчинд үржих боломжтой боловч хүн малын төвлөрөл, орчин нөхцлийн хомсдлоос шалтгаалан үржлийн амжилтын хувь жилээс жилд буурсаар байна” гэлээ.

 

Г.Чулуун: Өгий нуурийн усыг тэжээх 3 хувилбар боловсруулсан

 

 

Гидроком байгууламж ХХК-ийн захирал

 

Сүүлийн жилүүдэд цаг уурын дулаарал, хуурайшилт, Хархорины сувгийн уснаас тэжээгдэхээ болисон зэргээс шалтгаалаад Хөгшин Орхон голын урсац зарим үед тасарч нуур тэжээгдэлгүй болдог байна. Тиймээс Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх 3 хувилбараар нуурыг тэжээх боломжтой гэж үзэж байна.

 

  • Нэгдүгээрт Хархорин сумын төвийн хойноос Хөгшин Орхон голруу чиглэсэн хуучин голдрилыг сэргээж урсацтай болгох
  • Хоёрдугаарт Одоо байгаа услалтын системийн гол суваг болон аж ахуйн сувгийн урсацыг нэмэгдүүлж Хөгшин Орхон голын усны хэмжээг нэмэгдүүлэх
  • Гуравдугаарт Өгийнуур сумын орчмоос Орхон голоос Хөгшин Орхон голруу 15-16 км шороон суваг байгуулж Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

 

Т.Улаанбаатар: Нуурын усны 30 орчим хувь нь хөх ногоон замагтай болсон

 

 

ШУТИС-ийн багш доктор

 

Тайванийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн судалгаагаар нуурын усны 30 орчим хувь нь хөх ногоон замагтай болсон гэдэг дүгнэлт гарсан. Замаг тодорхой хэмжээгээр нуур, цөөрөмд байх ёстой ч ихэсвэл аюултай. Өгий нуурын хувьд замаг ихтэйд тооцогдож байна. Нутгийнхны ярьж байгаа шиг хогноос болж хөрс бохирдож, хөрснөөс болж нуурын ус бохирдож байна. Үүнээс ньболоод янз бүрийн нян бактери илэрч байна. Тиймээс хогны асуудлыг шийдэхийн тулд хог хаясан иргэд, аж ахуйн нэгжүүдийн төрийн үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарлах аргаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой шүү дээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын жишээ шүү дээ, энэ бол.

 

С.Гомбобаатар: Шувууны үржлийн үе буюу 5-9 сард загасчлалыг хорих хэрэгтэй

 

 

Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор

 

Нуурын баруун хэсэгт шувууд их ирдэг. Нүүдлийн шувуудаас эхлээд дэлхийд ховорхонд тооцогдох шувууд маань сүүлийн үед дайжих болсон шалтгаан нь мэдээж хүний хөл их байгаагаас болсон. Жуулчид 1500 ам.доллар төлөөд ч хамаагүй усны шонхор гэж Монголд л байдаг шувууг үзэх гэж Өгий нуурыг зорьж байна. Монголдоо ганцхан Өгий нуурт л байдаг шувуу. Гэтэл энэ шувуу одоо энэтхэг рүү дайжиж байна. Саяхан чиглэлийг нь судалж, Өгий нуурт 7 хоночихоод л Энэтхэг рүү ниссэн байхыг тогтоосон. Энэ мэтчилэнгээр хүний нөлөөнөөс болж ховор шувууд маань “дүрвэж” байна. Үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Нуурын баруун талыг хашаалахаас эхлээд шувуудад зориулалтын амьдрах орчин бий болгох ёстой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хямралаа бодох цаг. (202.179.31.22)
    Байгалийн жамаар ширгээд хур бороо ихээр орсон үед аажмаар сэргэдэг юм.Нуурын ус татарч ширгэснийг хүртэл улс төржүүлж ард иргэд рүүгээ дайрахаа боль.Юм л бол олон улсад хандаж гуйлга гуйхаа зогсоо.Сүүлийн үед БОАЖЯ ажил хийсэн дүр эсгээд байн байн цугларалт семинар зохиох нэрээр төсвийн мөнгхйг үрэн таран хийх юм.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    1 цаг 28 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    1 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 22 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    2 цаг 45 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    2 цаг 57 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    3 цаг 15 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    3 цаг 21 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    19 цаг 10 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    19 цаг 15 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    19 цаг 20 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    19 цаг 55 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    20 цаг 17 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    20 цаг 49 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    20 цаг 56 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    21 цаг 16 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    21 цаг 20 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    21 цаг 37 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    21 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    21 цаг 42 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    21 цаг 46 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК