Монгол банхарын гөлгөн нохдын аварга шалгаруулах “Ирээдүйн аварга 2017” үзэсгэлэн, тэмцээн өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Тэмцээнд монгол банхар бошон анч тайга нохойн 3-6 сартай өхөөрдөм бяцхан гөлөгнүүд оролцож, зоотехник буюу бие бялдрын хөгжлөөрөө өрсөлдөх юм. Дэлхий дээр 500 гаруй тусдаа бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар нь өнөөдрийг хүртэл үүлдрийн албан ёсны бүртгэлгүй байдаг байна.
Тиймээс монгол банхарыг Олон улсын нохой судлалын холбоонд бие даасан үүлдэр болгон албан ёсоор бүртгүүлэх зорилго тавиад байгаа аж. Сонирхуулахад, Монгол банхар нохойг дагнан үржүүлдэг 40 орчим үржлийн газар бий болж, эдгээрийг нэгтгэсэн “Монгол банхар” клуб байгуулагдсан байна.
Сэтгэгдэл (1)