Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Автомашингүй өдөр”-өөр “Дугуйн парад” зохион байгуулахаар болжээ.
Парад өнөөдөр 14:00 цагт болох аж. Тус парадын зорилго нь Улаанбаатар хотод унадаг дугуйн зам бий болгоход орших аж.
Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгүүдийг бүтээж байсан бол энэ жил “НЭМЬЕ” гэсэн уриа үг бүтээх юм байна. Дугуйн парадад “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллагууд оролцох бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй аж. Өнгөрсөн жилүүдэд дугуйн парадад 1500 гаруй дугуйчин оролцжээ.