Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сарын 26-нд болох гэж байгаатай холбогдуулан хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл ирлээ.
Тодруулбал, сонгуулийн хууль бус сурталчилгаа, сонгуулийн үеэр гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх хяналт шалгалт явуулах тусгай чиг үүрэг бүхий ажлын хэсгүүд гаргажээ. Ингэхдээ дүүрэг, хорооны цагдаагийн бие бүрэлдэхүүнээс алба хаагчдыг сонгуулийн ажлын хэсэгт түр хугацаагаар томилж, тусгай чиглэлд хяналт шалгалтын ажил явуулж эхэлсэн байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүнээс гадна, тагнуул болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд дээрхтэй ижил түр ажлын хэсэг байгуулаад байгаа ажээ.