Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Банди: “Энигма” компанийн удирдлагуудад хандаж хэлэхэд оюутнууд нохойд барьдаг мод биш шүү

2017-5-23
0
ЖИРГЭХ

Нийслэлийн иргэд явган аялах, агаар салхинд гарахаар зорьдог газруудаас хамгийн ойрхон нь Богдхан уул. Амралтын өдрүүдэд дунджаар 4000-5000 хүн тийш очдог байна. Гэтэл Зайсангийн аманд очих хүмүүст авто зогсоолоос эхлээд бие засах газар ч олдохгүй нэлээд хүндрэл учирдаг. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлснээр Богдхан уулын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулах шийдвэр гарсан. Үүний хүрээнд Зайсангийн амны явган аяллын замын эхэнд автомашины 264, дугуйн 60 зогсоол, нийтийн бие засах газар, хогийн нэгдсэн цэг, сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт бүхий цогцолборыг байгуулах гэхэд Монголын үндэсний их сургуулийнхан эсэргүүцэж эхэлсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Бандиас энэ талаар тодрууллаа.

-Монголын үндэсний их сургуулийнхан эко кампус байгуулах гэж байсан газарт зогсоол барих нь гэж эсэргүүцэж буй нь ямар учиртай юм бэ?

 

-Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд “Энигма” гэдэг компани 2004 оноос газар ашиглаж эхэлсэн. Тус компани “Богдхан ресорт” гэдэг жуулчны бааз ажиллуулдаг, 42 га газар ашигладаг. 2016 онд Н.Батцэрэг сайд ажиллаж байхад газар ашиглах эрхээ өөрийнхөө мэдэлд байдаг Монголын үндэсний их сургууль, Универвал политехник коллеж гэсэн хоёр сургуулийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Богдхан уулын дархан цаазат газраас ашиглахын тулд нэг ам метр тутамд 13.200.000 төгрөг төлдөг. Ингэхээр тэд жилд 500 гаруй сая төгрөг төлөх ёстой гэсэн үг. Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1.5-д хуульд “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг эзэмшиж, ашиглаж буй газрынх нь төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн цоорхойг ашиглаж тус байгууллага нэг ёсондоо газрын төлбөрөөс зугатах зорилгоор “Энигма” компанийн нэр дээрх газраа сургуулийн нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Авто зогсоолын цогцолборын зураг төслийг гаргачихсан, хотын захиргаанаас барих хөрөнгийг гаргахаар болсон, газрын асуудлаа шийдчихвэл Наадмаас өмнө дуусгах төлөвлөгөөтэй. Засгийн газраас ч тийм чиглэл өгсөн шүү дээ. Гэтэл ийм шалтгаанаар саатаж байна. 

 

-Сургуулийн нэр дээр шилжүүлэхээс өмнө газрын төлбөрөө бүрэн төлж байсан юм уу?

 

-Газар ашиглах төлбөрөө бүрэн барагдуулаагүй, 400 гаруй сая төгрөгийн өртэй гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээлж байсан. Ер нь уг газрыг тухайн компани бүрэн эзэмшчихсэн хэрэг биш, тав таван жилээр сунгаж ашиглаж буй юм. Уг газарт зогсоол дутагдалтай байгаа талаар 2013 оноос хойш л ярьсан. Иргэд ч энэ талаар нэлээд гомдол санал гаргаж, авто зогсоол байхгүй гэж шүүмжилдэг байсан. Гэтэл тэнд багагүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан дээрх компани зогсоолын асуудлыг огт шийдээгүй. Тэгсэн хэрнээ одоо зураг төсөв нь ч батлагдаагүй, хоосон макет үзүүлээд өөрсдийн эрх ашгийн төлөө нийтийн эрх ашгийг золиосонд гаргахаар улайрч байна. Тиймээс төр, засгаас иргэдийн санал шаардлагад үндэслэн цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 46.2-т Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах тухай шийдвэр гаргаж болно гэж заасан байдаг.

 

-Тус сургуулийнхан эко кампусаа барихаар шав хүртэл тавьчихсан байсан гэсэн. Ер нь газар дээрээ бүтээн байгуулалт хийсэн юм уу?

 

-Цогцолбор барина гээд яамны вэб сайт дээр зураг, мэдээлэл нь тавигдаад эхлэнгүүт тус сургуулийнхан авто зогсоол байгуулах газарт оюутнууд, багш нараа авчран мод тариад, саравч сүүдрэвч барих газарт барилгын шав тавьж жүжиг тавьж байх жишээний. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр МҮИС-ийн багш нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн болоод телевизээр ярилцлага өгөөд зогсож байх жишээний. Татвараас зугтаж, 42 га газраа сургуулийн нэр дээр шилжүүлснийг нь мэдэж байсан бол эсэргүүцлийн үйл ажиллагаанд нь оролцохгүй ч байсан байж болох шүү дээ. Оюутнууд энэ талаар сайн мэдэхгүй, гоё эко кампус барина гээд хэлчихээр дагаад туйлшраад яваа болов уу. “Энигма” компанийн удирдлагуудад хандаж оюутнууд нохойд барьдаг мод биш шүү гэж хэлмээр байна. МҮИС-ийн оюутнууд ч өөрсдийг нь ямар зорилгоор ашиглаж байгааг мэдэх эрхтэй гэж бодож байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (202.179.18.208)
    Н.Батцэрэг сайд байхдаа хийдгээ хийчихсэн хүн байна шүү дээ.Тийм их татварт төлөгдөх байсан 500 саяыг МҮИС-ийн нэр дээр 42 га газар өмчилөн хуулийн цоорхойгоор тогложээ.Тэр нөхрийн АТГ шалгах хрэгтэй шүү дээ.Үнэхээр шалгаарай
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • ард (202.131.245.102)
    Гэмт хэргийн үүр уурхай болсон газар.Архидалт янхандалт газар авсан эрүүгийн элемэнтээр хамгаалуулсан газар гэж олон жил яригдаж байгаа газар даа
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • хөд нүцгэн ядуус (103.10.23.119)
    Цагаан давааны хог дээр амьдарч байгаа Хотын усний хоолойн нүхэнд амьдардаг хүмүүсээ таа бид одоо Зайсанд очож амьдарцгааяа хулгайч нарын үүлийг үзэж тамыг цайлгаж өшөө авий Нэгдсэн зохион байруулалтанд орож тэмций бид үхэхээс айхгүй хулгайч нарыг устгах нь бидний зорилог үүдэн дээр нь хүлээж хулгайч нарыг үр хүүхдий нь хамат тамад илгээеэ өшөө хорсолоо авий бид ад үзэгдсэн хүмүүс бидэнд алдах зүүль байхгүй тэмцээд олохдоо бүхнийг олно Бид лалын улстай холбоо тогтоож замаар ажилаж болно бололцоо дүүрэн би
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    Нэг зүүл хэлий ,,, Цагдаа гийн байруулаг эрх мэдэлтэй хулгайч нарын нохойд баридаг мод уу Иргэдээ хамгаалдаг байгуулаг уу хэлээд өнөөч хүмүүсээ
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • ИРГЭД (202.179.25.209)
    БҮХЭЛ БҮТЭН УУЛЫН АМЫГ ТЭР ДУНДАА ДАРХАН ЦААЗАТ УУЛЫГ ШҮҮ ХУУЛЬ ЗӨРЧИЖ МӨНГӨӨР ЗОДОЖ АВСАН ЭНЭ ГАЗРЫГ УЛС ХУРААЖ АВЧ УРД ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛЖ ИРГЭДИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ОРУУЛДАГ БОЛГО ОЮУНХОРОЛ САЙДАА...НААД ДАВАРСАН ХҮМҮҮСЭЭ ДАРЖ ХУУЛЬ БИЕЛҮҮЛДЭГ БОЛГО
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    Энэ нэг худлаа том нэртэй муу сургуулиудыг хаах арга хэмжээ авах хэрэгтэй.
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Zochin (103.26.193.163)
    Yg gazriig an-iin battsereg olgoson gej yriltslagad baina humuusee. Eedee an- iin nuhduudiin hiisen ajil hel am daguulah ym daaa
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Иргэн (27.123.212.130)
    Юун сургуулийн газар вэ, хэдэн гэр барьчихсан янхны газар л байдаг ш дээ, болимоор юм аа, Энигмагийн Мөнхбат гэж нэг луйварчин бхйсан, түүний хийж байгаа ажил уу???
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Багш (103.26.193.21)
    Богд хаан амралт гэж сөнөчихсөн газар байдагшдэ. бөбөчин, янхан цугласан газар. худлаа сургууль кампус гэж жүжиглэхээ больцгоо.
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • OYUTAN (223.38.60.142)
    bOLIOCHEE SURGUULIIN GAZAR DEEREMDEHEE ZOGSOO HUUHDUUD SURAH GANTS CH GESZEN AYATAIHAN GAZARTAI BOLOOCH
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Surguuliin gazar bishee duu min
      2017 оны 05 сарын 23
  • zochin (223.38.60.142)
    SURGUULIIN GAZAR DEEREMDEHEER BUH L YAMAARAA HODLOOD AVILGALIIN ZAGALMAILSAN EH OYUUNHOROL SANDARCH BAINA AA.
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • ррр (59.153.113.40)
    Зайсанд сургууль байвал замын тугжээ бур л хэцууднэ.
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    14 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    53 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    1 цаг 0 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    1 цаг 6 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    1 цаг 10 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    1 цаг 20 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    2 цаг 54 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    3 цаг 18 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 48 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    4 цаг 11 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    4 цаг 23 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    4 цаг 41 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    4 цаг 47 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    20 цаг 36 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    20 цаг 41 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    20 цаг 46 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    21 цаг 22 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    21 цаг 44 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    22 цаг 15 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    22 цаг 22 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК