Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ

2017-5-25
0
ЖИРГЭХ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгасан байна.

 

2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна.

 

Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашигггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ.

 

Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж,  416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна.

 

Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус” компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн” компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ. Мөн Засаг даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар  гүйцэтгүүлсэн байна.

 

Гэтэл тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын албанаас 2012-2016 онд хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчил, дутагдал илрээгүй байна.

 

Харин Хэнтий аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт тогтмолжсон дүнтэй гарчээ. Гэхдээ сумдад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд тавих хяналт сул, Орон нутгийн хөгжлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Орон сууцны сангаас иргэд, аж ахуйн нэгжид  олгосон 424 сая төгрөгийн зээлийн авлага хуримтлагджээ. Энэ зээлийн эргэн төлөгдөх хугацаа хэдийнэ дууссанаас гадна заримынх нь эзэн тодорхойгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна. 

 

Үүнтэй холбогдуулан:

 

-  Байгууллагын өдөр тутмын ажилд хийх дотоод хяналт шалгалтаа төлөвлөж тогтмолжуулах, илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцох, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх санал хүргүүлэх

 

-  Бүртгэлгүй эд хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэж, төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах

 

-  Аймгийн Засаг дарга, бусад холбогдох албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг хууль бусаар, үр ашиггүй зарцуулсан үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг сайд С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт даалгалаа.

 

Цөмийн шинжлэх ухаан, технологитой холбоотой хэлэлцээрийг баталлаа

 

“Цөмийн шинжлэх ухаан болон технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай 2017 оны хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

 

Хэлэлцээр нь бүс нутгийн хэмжээнд технологи дамжуулах, солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, цөмийн технологийн хэрэгцээг тодорхойлох, нэвтрүүлэх, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, хамтарсан судалгаа хийх эрхэм зорилготой юм.

 

Ази, Номхон далайн бүсийн орнууд цөмийн шинжлэх ухаан, судалгаа болон эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, туршлага солилцохоор 1972 онд Хэлэлцээрийн байгууллага байгуулсан байна.

 

Ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээ гишүүн 22 орон хамтран шийдвэрлэдэг бөгөөд Олон улсын атомын энергийн агентлаг, донор улс, олон улсын байгууллагын сан санхүүжилтийг нь гаргадаг.

 

Хэлэлцээрийн төслийн хүрээнд манай улс цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдлын талаар гадны туршлагыг судлахаас гадна боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх, эмчилгээ оношилгооны арга зүйг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зэргээр цөмийн энергийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжих, салбарын эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлээр томоохон дэмжлэг авчээ.

 

Товч мэдээ

 

-  Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар ерөнхий боловсролын гэрчилгээ, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг хоёр улс харилцан хүлээн зөвшөөрөх юм.

 

-  Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийн бямба гарагийг “Хөрс хамгаалах үндэсний өдөр” болгохоор тогтлоо. Уул уурхай, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг болон газар өмчлөгч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хөрс хамгаалах, нөхөн сэргээх, хот, суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах чиглэлээр тухайн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөнд энэ өдрийг тусган, бодитой, үр дүнтэй ажил зохиож байх юм.

 

-  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хүнс, хөдөө аж ахуйн Ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

-  Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын экспо” арга хэмжээг хоёр жил тутам зохион байгуулах бэлтгэл хангах, удирдах зэрэг үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн батлав. Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ахлах юм. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.43.72)
    МАНГАРУУД ҮНЭНДЭЭ ГАНЦХАН ХИЙЖ ЧАДАХ АЖИЛ НЬ БУСДЫН БӨГС УХАХ ЮМ БАЙНА. БҮТЭН ЖИЛ ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙГЭЭ БАТАЛЛАА
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    иргэдийн хурлын дарга байсан П.Мөнхжаргал орон нутгийн өмчийг Төрийн банканд барьцаанд тавьж 800 сая төгрөгний барьцаанд тавьж зээл авах тогтоолыш эрх мэдэл албан тушаалаа ашиглан гаргаж 800 төгрөгийг төрийн банкнаас авч УстДөрвөлж кампоны дарга байсан Ардчилсан намын гишүүн Алтансүхийн хувийн барилгын кампианд шилжүүлсэн тэр мөнгөнөөс төрин банкны ажилтан Дорждэрэмд авлига өгсөн хэрэг шүүхээр шийтгэгдсэн энэ Эрх мэдэл албан тушаалаа ашиглсан, Авлиг,Ашиг сонирхолын хууль зөрчсөн хэргийн Захиалагч нь засаг дарга асан Ж.Батсуурь, зохион байгуулагч нь П.Мөнхжаргал, Гүйцэтгэч нь Алтансүх, хамжигч нь төрийн сангийн дарга Д.Ариунжаргал нар Хуулийн байгууллага энэ Авлиг албан тушаалын хэргийг бүрэн шалгаж шүүхэд шилжүүлэн хариуцлаг тооцож хохиролыг төлүүлэх ёстой Мөнхжаргал хулгайч ийм хулгай хийчихээд иргэдийн хуралд сууна гэж ард түмнийг турхирч хуцаад байсан ийм хулгайч нараа хуулийн байгууллаг яагад зүгээр явуулаад байгаа юм хууль бусаа асуудлаа нуух гэж цагдаагийн хоёр дарыг төрийн одон
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА ХЭТРҮҮЛЖ,УРВУУЛЖ АШИГ СОНРИХОЛЫН ХУУЛИЙГ ЗӨРЧИН АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАСАГ ДАРГА БАТСУУРЬ ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА П.МӨНХЖАРГАЛ, ТӨРИЙН САНГИЙН ДАРГА АРИНУЖАРГАЛ ГЭДЭГ АВГАЙ НАРЫГ АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАЖ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭ НААД ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ БӨГС БӨРӨӨРӨӨ ХОЛБОГДЛООД НЭГ ТОГООНД ОРЖ АРИУНЖАРГАЛ НЬ ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ЗАЛУУГИЙН ААВ БОЛОХ ӨӨРӨӨСӨӨ ҮЕ МУЛТАРСАН ӨВӨӨГИЙН ХҮҮХДИЙГ ТЭЭЖ ГАРГАН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫГ ЯНХАНЫ ГАЗАР БОЛГОСОН УЛСУУД ХОХИРОЛЫГ ТӨЛҮҮЛЖ ШОРОНД НЬ ХИЙ
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    28 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    1 цаг 14 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    1 цаг 35 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    2 цаг 13 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    2 цаг 20 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    2 цаг 27 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    2 цаг 31 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    2 цаг 41 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    4 цаг 15 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    4 цаг 38 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 9 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    5 цаг 32 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    5 цаг 44 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    6 цаг 2 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    6 цаг 8 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    21 цаг 57 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    22 цаг 2 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    22 цаг 7 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    22 цаг 42 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК