Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын наймаачдад төр төмөр нүүрээ харуулж эхэллээ

2017-5-25
0
ЖИРГЭХ

Монгол төрийн бодлого шийдвэрийг үл тоодог, хууль зөрчин газар эзэмшдэг, эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашигладаггүй даварсан баячуудын үнэн төрхийг илчилсэн хоёр ч үйл явдал өчигдөр БОАЖЯ-нд болов.

 

Тодруулбал, төрийн бодлого шийдвэрийг үл тоож өөрийн эрх ашгаа хамгаалуулахын тулд удирддаг сургуулийнхаа оюутнуудыг жагсаан эсэргүүцэл илэрхийлсэн “Энигма” компанийн бусармаг үйлдэл, цаашлаад Дархан цаазат газар аялалын зориулалтаар газар авсан атлаа газар ухан барилга барихаар санаархаж байсан “Аялж уул” компанийн асуудал өчигдрийн дуулиан тарьсан сэдэв байсан юм. Эдгээр нь хоёулаа газрын маргаантай холбоотой.

 

Тэр тусмаа Дархан цаазат газарт газар эзэмшчихээд хууль бусаар өөр үйл ажиллагаа эрхэлж буй олон олон аж ахуйн нэгж, танил талтай иргэдийн тод томруун дүр төрхийг энэ хоёр асуудал илчилж өглөө.

 Оюутнууд жагсаасан “Энигма” компанийн зорилго юу байв


 

Байгаль орчин аялал жуулчлалын яам өчигдөр Соёмбот ууланд газар эзэмшиж, ухаж эхэлсэн иргэний талаар мэдээлэл хийхээр сэтгүүлчдийг цуглуулах үед гадна нь МҮИС-ийн оюутнууд уриа лоозон болсоор угтсан юм. Ямар шалтгаанаар тэд цугласныг тодруулахад нэг ч оюутан жагсч буй шалтгаанаа хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, сургуулийн захиргаа жагс гэсэн учраас энд ирсэн хэмээн ярьж байлаа. Тэгвэл эдгээр оюутнуудын эсэргүүцэл өөрсдийнх нь эрх ашгийн төлөө биш сургуулийн захирлынх нь компанитай холбоотой юмсанж. Тэр тусмаа Богд хан уулын Зайсангийн аманд 500 автомашины зогсоол барих шийдвэр гаргасан Засгийн газрын болон салбар яамны сайдын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийжээ.

 

 Үйл явдлыг эргэн сануулвал, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нийслэлийн иргэдийн хамгийн их амарч зугаалдаг, Богд уулын аманд нийтийн бие засах газар, амарч суух сандал, кофе шоп бүхий 500 автомашины зогсоол барих шийдвэрийг гаргасан. Жилийн дөрвөн улиралд дунджаар 10 гаруй мянган иргэд аялах зорилгоор Богд уулыг зорьдог учраас тэдгээр иргэдийн эрх ашгийн төлөө гаргасан шийдвэр нь олны талархлыг хүлээгээд байлаа.

 

Нийтийн бие засах газаргүйгээс хаа таарсан газраа бие засч, хогоо хаяж байгаагаас Богд уул орчмын дархан цаазат газрын ой мод бохирддог, мөн автомашинаа зам дагуу тавьж уул өөдөө алхдаг учраас Зайсан орчмын машины түгжрэл иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Тиймдээ ч төрийн шийдвэр гарч, аялал жуулчлалын бүсийг тохижуулах шийдвэрт хүрсэн нь эдгээр оюутнуудыг эсэргүүцэл зарлах шалтгаан болжээ. Нэгдсэн зогсоол барихын тулд тус бүсэд 42 га газар эзэмшдэг “Энигма” компанийн эзэмшлийн газраас гурван га газрыг төрийн эзэмшилд авах шийдвэрийг Д.Оюунхорол сайд гаргажээ.

 

Гэтэл “Энигма”-ийн удирдлага яаран сандран тус газраа сургуулийн барилга барьж, мод суулгаж эхэлжээ. Улмаар шийдвэр гарсны дараа энэ бүхнийг эхлүүлчихсэн атлаа бидний сургууль барих газрыг Д.Оюунхорол сайд хүчээр булааж авлаа хэмээн шоудаж, учраа ойлгохгүй оюутнуудыг улс төрийн зорилгоор ашиглаж эхэлсэн нь энэ юм байна. Энэхүү тэмцлээс үүдэн “Энигма” гэж ямар компани болох, энд оюутнууд ямар хамаатайг ухаж үзэв. Тэгвэл “Энигма” гэх компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай бөгөөд аялал жуулчлал, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.

 

Монгол талын захирлаар Л.Мөнхбат гэгч ажилладаг бөгөөд дээрх дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж буй “Чингисийн хүрээ” жуулчны бааз, МҮИС түүний эзэмшлийнх юм байна. Тиймээс өөрийнх нь жуулчны баазын эрх ашиг хөндөгдсөн учраас сургуульд нь төлбөр төлөн суралцаж буй түмний үрсийг хүчээр шахуу жагсаан төрийн шийдвэрийн эсрэг том толгой гаргасан нь тэр аж.

 

“Энигма” үнэхээр энэ газарт сургууль барих гээгүй нь өнгөрсөн хугацаанд “Чингисийн хүрээ” гэх амралтын газар ажиллуулж байснаас харагдаж буй юм. Бие засах газар байхгүй, хэдхэн шавар гэр барьчихсан энэ газраа сургууль барихаар хадгалж байсан хэмээн улайрч буйн инээдэмтэй. Төрийн шийдвэрийг үл тоож, хоёр гэрлийн шонгийн мод хатгасны төлөө жагсаал цуглаан хийж буй энэхүү компанийн үйл ажиллагаанд БОАЖ-ын яамнаас шалгалт хийхэд маш олон зөрчил илэрсэн нь нотлогдсон юм.

 

Тодруулбал, сүүлийн хоёр жил газар ашигласны төлбөрөө төлөөгүй байсан аж. Хуулиараа улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг жилд 1 га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой аж. Ингэж тооцвол “Энигма” ХХК-ийнхан тэрбум гаруй төгрөгийн өр төлбөртэй гэсэн үг. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ч.Галын хэлж буйгаар барилгын зураг төсөв юу ч батлуулаагүй атлаа гадны хөрөнгө оруулалтаар сургууль барина хэмээн барилгын шав тавьсан, мөн газар ашигласны төлбөрөө төлөөгүй зэрэг ноцтой асуудал гаргажээ.

 

Нийслэлийн удирдлагууд энэ ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөж, төсөв мөнгийг нь хүртэл шийдчихээд байсан аж. Гэтэл хоёр шонгийн мод хатгах газрыг төр эзэмшилдээ авснаас үүдэн энэ ажил зогсоход хүрээд байгаа юм. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө хийж буй энэ ажлаа үргэлжлүүлээсэй гэсэн нийгмийн хүлээлт талаар өнгөрөхгүй гэж найдъя. Төр төмөр нүүрээ харуулж, 42 га газрынх нь асуудлыг хөндөхөд ч буруудах юун.

 

Н.Батцэрэгт хариуцлага тооцъё  


 

Хоёрдугаар дуулиан дагуулсан асуудал бол БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэгтэй холбоотой. Тодруулбал, бидний нэрлэж заншсан “Умаа хум” толгой буюу өдгөө монгол төрийн Соёмбыг тэргүүнд нь залсан тусгай хамгаалалттай уулыг мягмар гарагаас эхлэн ухаж эхэлсэн зураг сошиал ертөнцөд тарж эхэлсэн билээ. Энэхүү газрыг эзэмшиж буй иргэн газар эзэмших зөвшөөрөлтэй хэмээн мэдэгдэж, төрийн тавьсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байсан нь олон нийтэд ил болсон.

 

Тэгвэл энэхүү газрыг эзэмших зөвшөөрлийг иргэн И.Төгсжаргал Н.Батцэрэгийг сайд байх үед авчээ. Аялал жуулчлалын зориулалтаар авсан уг газраа “Аялж уул” гэх компанид шилжүүлсэн нь тогтоогдсон юм. Тэгвэл энэ асуудлыг өчигдөр эцэслэн шийдэж чадав.

 

Н.Батцэрэг гэгч сайд байхдаа Соёмбот уулыг тойруулан таван иргэнд аялал жуулчлалын зориултаар газар олгосон байсныг Д.Оюунхорол сайд цуцалсан юм. Газар ухаж эхэлсэн иргэд ч буруугаа хүлээж, нөхөн сэргээлтийг даруй хийхээ мэдэгджээ. Төр ингэж л ажиллах учиртай. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар 2000 аж ахуйн нэгж иргэн газар эзэмшиж буйгаас хэчнээн нь энэ мэтээр зориулалтын бусаар ашиглаж буйг хэлэх аргагүй.

 

Салбарын сайд энэ талаар анхаарал хандуулж, бодит үнэнийг баримттай дэлгэж байгаа нь сайн хэрэг юм. Зайсан уулаа ухаж барилга барьчихсан бид төрт ёсны түүхэн өв соёлыг тээсэн Соёмботой уулаа л ухах дутаж гэнэ. Эрх мэдлээ хэтрүүлэн уул ухах зөвшөөрөл олгосон Н.Батцэрэг гэгчийг олж хариуцлага тооцоход ч гэмгүй биз. Газрын дуулиантай асуудал цаашдаа ч олон гарах нь тодорхой.

 

Тэр болгонд төрийн нүд чих ийм соргог ажиллаасай хэмээн хүсэх байна. Хүүхдийн парк байгуулна гэсэн газраа зочид буудал барьчихдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих газраа өөрийн эзэмшлийн оффис барьчихдаг, аялал жуулчлалын зориулалтаар авсан газарт 10 давхар барилга сүндэрлэдэг жишиг эртнээс амь бөхтэй оршсоор буй. Барилга баригдаад эхэлсэн хойно, эсвэл барьсан хойно нь бид дуугарч эхэлдэг ч нэгэнт оройтсон байх нь олонтай. Нэгэнт барилга баригдсан учраас торгууль төлүүлээд өнгөрдөг нь газрын наймаачдыг өөгшүүлсэн үйлдэл болж байсныг нуух юун. Тиймээс газрын наймааны эсрэг тууштай тэмцэж, иргэдийн тавьсан шаардлагыг газар дээр нь шийдвэрлэж чадаж буй Д.Оюунхорол сайдад талархахаас өөр яалтай.

 

 Б.Тулга

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (27.123.214.105)
    Хойшоо Хандгайт, Их бага Баян гэсэн дархан цаацат Хан Хэнтй нурууны салбар уулсыг хэрхэн сүйрүүлж зуслан барьсан нэрээр сүйтгэснийг бүгдийг яаралтай цуцлах хэрэгтэй
    2017 оны 05 сарын 28 | Хариулах
  • Lkhagva (103.26.194.112)
    Ene odoo yanaa itgeh itgel alga neg nam ni garj ireel huchingui bolgochihdog neg nam ni bhdaa batlaal bii bolgodog tegtel ard tumen hohirch bna iim niigem gej bnuu? Tegtel ter batlaad tsutslaad bga humuusdee arga hemjee avaachee iim tsag ued amidarhad uneheer hetsuu bna
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (174.205.8.184)
    АНы баасан БААС мөддөө арилахгуй. 1996-2000 өмхийрүүлсэн жорлонго нь арилгаад 2012 гэхэд овоо гэгээ орж байсан чинь 2012-2016 Монголыг тэр чигт нь БААСандаа живүүлдэг байна ш дээ АНы бузарууд.
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (174.205.8.184)
    АНы баасан БААС мөддөө арилахгуй. 1996-2000 өмхийрүүлсэн жорлонго нь арилгаад 2012 гэхэд овоо гэгээ орж байсан чинь 2012-2016 Монголыг тэр чигт нь БААСандаа живүүлдэг байна ш дээ АНы бузарууд.
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (174.205.8.184)
    АНы баасан БААС мөддөө арилахгуй. 1996-2000 өмхийрүүлсэн жорлонго нь арилгаад 2012 гэхэд овоо гэгээ орж байсан чинь 2012-2016 Монголыг тэр чигт нь БААСандаа живүүлдэг байна ш дээ АНы бузарууд.
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.159)
    Ub -iig ter chigeer zarsan Enhboldiig barivchlaach xxax chadah u?
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • irgen (103.212.118.45)
    alslagdsan duurgiin AN ii ued gazriin albani darga bsan O gej huuhen huvida bolon tanil talda gazrig baruun solgoigui ugsun bolin zarj naimaaltsaj bga bolioche icheech ars tumen teneg bish shu
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.113)
    Оюунхорол сайд сайн бнаа. амжилт
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Ard (103.229.123.22)
    AN iin ued harun ch uildver gazruud jinhene hulgain argaar hudaldagdaj luivarduulagdaj bsan gedgiig ilchleh tsag irj de enneesee.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Ард түмэн (103.229.123.118)
    Дархан цаазтай ууланд хэдэн арван гагаар газар эзэмшдэг Энигма компани энэ газрыг яаж авсныг шалгах хэрэгтэй. Богд хаан ууланд хэн дуртай нь газар авч чаддаггүй Энигмагийн ард хэн байна вэ бүхэл бүтэн дархан цаазтай уулын амыг бүхэлд нь авсан ямар зайтай компани вэ. 42 га газрыг буцааж авах хэрэгтэй Богдхаан уул бол дэлхийн хамгийн анхны дархан цаазад газар тэхэд тэнд аялал жуулчлал нэртэй хэдэн гэр барьчихаад ил жорлон ухаж ялгадас угаадсаараа бохирдуулж байгаа нь томчуудын бизнес гэж харагдаж байна. БО-ны яамны хамт олонд баяр хүргье. Үүнээс хойш түүнээс цааш Богд ууланд аялал жуулчлал нэрээр жуулчны бааз байгуулахыг хориглох хэрэгтэй. Хэдэн жилийн дараа Энигма гэгч Богдхаан уулын нэг хэсгийг хувьчилж авах санаархалтай нь ойлгомжтой. Ард түмэн бид 42 га газраа авьяаа.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.62)
    Зөв зүйл хийж дээ.Уг нь нягт нямбай,зорьсноо хийдэг хүн дээ.Хэр их дарамттай учрах юм бол доо.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.177.48)
    Ene avgai ovoo neg yum noirnoosoo seree yu!!!
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.123.235)
    Батцэрэг гэж нэг урвайсан юм худлаа шударга царайлчихаад ба но-той нөхөрдөө.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Энхсайханы хүн
      2017 оны 05 сарын 25
  • Зочин (202.9.42.153)
    Оюунхорол одоо 2004 онд олгосон 42 га газрын зөвшөөрлийг цуцалчихвал ч. Даанч түрийвч нэгтэй МАНгар нь олгосон болохоор чадахгүй биз дээ мөрийцсөн ч болно дарваан хар цогоо байх аа дэд саадтай
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Чиний АНы баасны отнууд чинь л авсан юм байнлээ ш дээ.
      2017 оны 05 сарын 25
  • Зочин (117.111.6.75)
    Hytadiig orili gedeg said mon bizde goomon uur hursen shu engej ajiluul oorshde dwmjel bn
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.5.196.66)
    дархан цаазтай газар сургууль барих зөвшөөрөл өгсөн дарга маш их хахууль авсан биз
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.228.129.229)
    Их сургууль Зайсанд байх ямар ч хэрэггүй Бусад улсын жишгээр бол харин ч 2 том хотын дунд газар олгох жишээтэй байдаг Тэгсэнээр тухайн орон нутагт ажлын байр бий болж, бизнес хөгждөг
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.37.166)
    42 ga yaj avsim be 1 kompani shalga l daa
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • elbegee (49.0.216.149)
    muu oyunhorol ovoo sh dee,odoo l uhaan oroh ni dee...kk
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.27.159)
    ene udaa hun shig ajillaj bayar hurgeye. Er n tur iim l baih heregtei. Ali ch nam garsan baisan ch ingej ajillaval Uls amarhan amar taivan bolno doo.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (180.149.67.118)
    Оюунхорол сайд сайн ажиллаж байна
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (183.177.109.38)
    УЛС МЭДЭХ ЮМАА МЭДЭХ ХЭРЭГТЭЙ, ТЭР ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДАЖ АВСАН ӨГСӨН ХҮМҮҮСИЙГ БҮГДИЙГ ОЛНЫ ӨМНӨ ШИЙТГЭ, ҮР ХҮҮХДҮҮД НЬ ТИЙМ ЛУЙВРЫН ХУЛГАЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАЖ БАЙГААГ ИЛЧИЖ, ХАРИН БУЦААГААД ӨӨР ХҮМҮҮСТ ӨГЧИХВӨӨ
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.28.5)
    Энэ удаад Оюунхорол сайдыг дэмжиж байна.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • unshigcn (202.21.117.178)
    Ard irgediin husliig anhaarcn cnarmailt gargaj ajillaj bui Boajy n--hand bayrlaj baigaagaa ilerhiilj amjilt husie
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (66.181.179.73)
    Ман битгий худлаа дүр эсэг цэцэрлэг жорлон ясли бүгдийг борлуулж мөнгө болгосоноо мартаа юу
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Ээжүүдийн төлөөлөл (202.21.117.178)
    Үнэхээр мундаг байнаа. Тэр муухай амралтын газрыг хаагаарай. Оюунхорол гишүүн одоо л овоо ажиллаж эхэлж байна даа. Баярлалаа. Хүүхдээ салхилуулахад үнэхээр хэцүү байдаг шүү. Ээжүүдийн өмнөөс таньд баярлалаа
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.179.218)
    УБ-ын бүх газрыг АН-ын үед л хахууль луйвраар авцгаасан байдаг тэгээд л Энхболд газрын наймайчин л гэдэг биз дээ. Энэ бас нэг жишээ л байна Улс газраа хурааж авах хэрэгтэй
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
    • haha
      haha, hereeg tsagaan bolgoh gej myanga budaad tsagaan bolohguishd hu. bvh hvn ulaanbaatariin gazriig medej bgaa.
      2017 оны 05 сарын 25
    • Зочин
      Газар наймаалах гэдгийг чинь Миеэ анх санаачлан патентыг нь авсан хүн шүү дээ!!!!
      2017 оны 05 сарын 25
    • Зочин
      Gutsoo. Hen zarj herhen bayajsniig bugd medej bgaa
      2017 оны 05 сарын 25
    • Зочин
      Ха ха ха элэг хөшлөө
      2017 оны 05 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    27 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    1 цаг 13 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    1 цаг 33 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    2 цаг 12 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    2 цаг 19 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    2 цаг 25 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    2 цаг 29 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    2 цаг 40 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    4 цаг 14 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    4 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 8 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    5 цаг 30 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    5 цаг 42 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    6 цаг 1 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    6 цаг 6 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    21 цаг 55 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    22 цаг 0 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    22 цаг 6 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    22 цаг 41 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК