Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 28-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 29-нөөс дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.