Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэс, Бэлхийн эцэс “Хадат вилла” зуслангийн орчимд 2017.05.27-нд айлын эд хогшил, ахуйн хэрэглээний зүйлс хулгайлсан хэрэг гарчээ.
Хэргийг 52 настай иргэн Ц, 45 настай иргэн М ах дүү хоёр хулгайлсан нь тогтоогдсон байна. Иргэн Ц нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг хутгалаад зугтаасан бөгөөд өмнө нь хулгай, танхайн хэргээр ял эдэлж, гурван жилийн өмнө суллагджээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.