Баригдаж байгаа барилгаас төмөр унаж хүн гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 26-р хороонд барьж байгаа “Жигүүр гранд” ХХК-ийн барилгын найман давхараас хэв хашмалын төмөр унаж, 20 орчим настай залууг гэмтээжээ. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд гэмтсэн 23 настай Б гэх залуугийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (1)