Төрийн өндөр албан тушаалтан буюу төрийн албан хаагчдын мэдүүлсэн ХОМ-ыг тавдугаар сарын 5-ны дотор мэдүүлэх учиртай ч өнөөдрийн хүртэл мэдүүлээгүй, хуулийн хугацаа хэтэрлээ хэмээн зарим сайтаар мэдээлжээ.
Тэгвэл энэ талаар АТГ-ынхан "ХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14-ийн 1-т ХОМ-ийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан олон нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг.
Энэ дагуу ирэх зургадугаар сарын 30-ны дотор мэдүүлгийг багтааж тавина. Энэ жилийн хувьд цахим системд өөрчлөлт шинжлэлт орсонтой холбоотойгоор хийгдэж байгаа ажил байгаа" гэлээ