Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” ломбардыг энэ сарын 20-нд нүүрэндээ багтай 3 залуу дээрэмджээ.
Тэд тус барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө-ийн амь биед аюултай хүч хэрэглэж гар, хөлийг скочдон сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг дээрэмдсэн байна.
Энэ хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс илрүүлжээ. Хэргийг үйлдэгчийн нэг нь СБД-гийн 12 дугаар хороонд оршин суух 1993 онд төрсөн Т гэгч үйлдсэнийг СБД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид шалгаж байна.