Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр 11 цагаас мэдээлэл хийх гэж байна. Тэд тус газрын Төв лаборатороос хийсэн ил задгай хүнсний худалдаа болон худалдаа явуулж буй хөрс орчноос шинжилгээ авч судалгаа явуулсан талаараа мэдээлэл хийж аж.
Мөн энэ үеэр ил задгай худалдаанд байгаа жимс, жимсгэнэ хүнсний бүтээгдэхүүн нь хүн амын дунд хүнсээр дамжих халдварт өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлэх, нянгийн гаралтай хордлого үүсгэх хүчин зүйлийн нэг болж байгаа талаар сэрэмжлүүлэг хүргэнэ.
Түүнчлэн Хонконг улсаас импортлон оруулж ирэхээр завдсан кофе хүний биед сөргөөр нөлөөлөх бодис агуулж байсан тухай мэдээлэл өгөхөөр болжээ.