Баянхонгор аймгийн төв Баянхонгор суманд өнгөрөгч тавдугаар сарын 31-ний үдээс хойш “Арванмянгат”-д байрлах айлын байшин шатсан байна. Гал гарах үед байшинд бага насны хоёр хүүхэд байжээ. Азаар тухайн үед хажуугаар нь өнгөрч явсан Олон нийтийн цагдаа А.Оргилмаа гэх бүсгүй шатаж буй байшинг харж, дотор нь байсан долоо болон есөн настай хоёр хүүхдийг аварсан байна.
Сэтгэгдэл (1)