БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Өдөрлөгт ЦУОШГ болон Улаанбаатар хотод байрлах яамны харъяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон манай салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцох юм.
Өдөрлөгт оролцож буй холбогдох байгууллагууд маань агаар, орчны бохирдлыг бууруулах талаар зохион байгуулж буй арга хэмжээ, орчны бохирдлыг хэмжих суурин болон явуулын лаборатори, бохирдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх технологийн талаар төсөл, хөтөлбөрийн газрууд маань дэлгэрэнгүй танилцуулна.