Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Жанлав-Ойдов: Оюутолгой компани миний бэлтгэлийн бүх зардлыг хариуцдаг

2017-6-05
0
ЖИРГЭХ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болох “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гагнуурт Ж.Жанлав-Ойдов, сантехникт Ц.Долгормаа, өрлөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу гагнуурч, сантехникч хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн 43 мянган суралцагчаас шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу гагнуурч Ж.Жанлав-Ойдовын ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

 

 

-Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу? 

 

-Намайг Ж.Жанлав-Ойдов гэдэг. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул. Техник технологийн дээд сургуулийг 2016 онд төгссөн. Гагнуурын мэргэжлийг өөрийн сонирхлоор сонгож байсан. Гагнуурчин бол амьдралд маш их хэрэгтэй мэргэжил гэж боддог. Гагнуурын цагаан толгойг С.Баяраа багш маань анх зааж өгсөн. Одоо ч заасаар байна. 

 

-Гагнуурын уралдаан тэмцээнд олон удаа оролцож байсан уу. Амжилтын нууц гэвэл? 

 

-Сургуулийн аварга шалгаруулах гагнуурын тэмцээнд хоёр удаа оролцож, хоёуланд нь түрүүлж байсан. Орос-Монголын багуудын хоорондын тэмцээнд бас  түрүүлж байсан. Сая гурван шаттай явагдсан “Монгол ур чадвар” тэмцээнд түрүүлж, эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд орох эрхээ авлаа. Тэмцээнүүдэд оёоны залгаа, жигд, жигд бус, дотор талын нүхжилт зэргийг нь шүүгч нар хардаг. Багш нар маань онол болон практик тал дээр надад маш их зүйлийг хэлж өгдөг. Гагнуур хийхэд хувь хүний хичээл зүтгэл, хувь хүний гарын эв дүй шаарддаг. Сургууль, гэр бүлээс намайг сайн дэмждэг нь амжилтад хүргэдэг болов уу гэж боддог. 

 

-Оюутолгой компани дээр тэмцээний бэлтгэл хийж байгаа. Хэр их зүйл сурч мэдэж авч байна? 

 

-Энэ жилийн дөрөвдүгээр сараас Оюутолгой компани дээр бэлтгэл хийж байна. Миний бэлтгэлийн бүх зардлыг хариуцдаг Оюутолгой компанидаа энэ дашрамд баярлаж, талархаж буйгаа илэрхийлмээр байна. Багаж тоног төхөөрөмж, материал гээд бүгдийг бэлдэж өгдөг. Алтантулга, Нанзаддорж багш нар маань ихийг зааж сургадаг. Том машин механизмын зөвлөхүүд ч ирж зааж сургадаг. Оюутолгой дээр өглөө 08 цагаас орой 17 цаг хүртэл бэлтгэл хийдэг. Дундаа хоёр цагийн цайны завсарлагатай. Чөлөөт цагаараа англи хэл сурч байна, гагнуурын чадахгүй байгаа зүйлсээ нэтээс үздэг. Хэтдээ Оюутолгой компанид ажиллахсан гэж мөрөөддөг. 

 

-Шанхай руу тэмцээнд оролцохоор явах гэж байгаа гэж дуулсан? 

 

-6 сарын 5-нд /өнөөдөр/ Шанхай руу тэмцээнд явна. Арабын тэмцээний өмнөх сорилго болж байгаагаараа онцлогтой. 2015 оны Бразилд болсон олон улсын тэмцээний гагнуурын төрөлд түрүүлсэн хүүхэд гэхэд дөрвөн жил бэлтгэл хийсэн гэсэн. Бид хэдийгээр ингэж олон жил бэлдэж чадахгүй ч боломжийн хэмжээнд бэлтгэл хийдэг гэж боддог. 

 

-Ирээдүйгээ хэрхэн өөдрөгөөр харж байна? 

 

-Мэргэжлээрээ ажиллана даа. Мэргэжлийн олон тэмцээн урд маань байна. Улсын аваргад түрүүлэх юм бол Олон улсын аварга шалгаруулах гэх мэт олон тэмцээн хүлээж байгаа. 

 

-Үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна? 

 

-Их, дээд сургуулийн дипломтой ч мэргэжлийн ажлаа хийж чадахгүй хүн олон байна. МСҮТ-д сурахад ямар ч байсан ажлын байртай, юм хийж бүтээж чаддаг болоод төгсөнө. Иймээс МСҮТ-д сурч ирээдүйгээ илүү утга учиртай болгоорой гэж хэлмээр байна. 

 

-Тэмцээнүүдэд нь амжилт хүсье. 

 

Д.Төв

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.191.130)
    одоо нөгөө солиот эх орончид, хуйвалдааны онолын фээнүүд нь орж ирээд коммэнт дээр солиорч эхлэх байхдаа? юу ч болсон амжилт хүсье, сайхан мэдээ байна.
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    1 цаг 32 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    1 цаг 37 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    1 цаг 41 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    3 цаг 11 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    3 цаг 31 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    4 цаг 45 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    5 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    5 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    6 цаг 25 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    6 цаг 45 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    7 цаг 24 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    7 цаг 31 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    7 цаг 37 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    7 цаг 41 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    7 цаг 51 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    9 цаг 26 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    9 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 20 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    10 цаг 42 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    10 цаг 54 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК