Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвийнхөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” аяны хүрээнд дүүргүүдийн алслагдсан хороодод ажиллахаар болжээ.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
- Хууль, эрх зүйн сургалт
- Жолооны үнэмлэх солилт
- Жолооны үнэмлэх нөхөн олголт
- Эрх сэргээх шалгалт /хугацаа дууссан иргэн/
- Зөрчлийн оноо сэргээх шалгалт
- Жолооны үнэмлэхний лавлагаа зэрэг үйлчилгээг авах юм.
Энэ сарын 6-нд Хан-Уул, 8-нд Баянгол, 13-нд Сонгинохайрхан, 15-нд Чингэлтэй, 20-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс ажиллах юм байна.